
Алма-Ата хотод үймээний үеэр 149 иргэн амиа алджээ. Энэ талаар тус хотын цагдаагийн газрын дарга Канат Таймерденов ням гараг /2022.01.16/-т болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Амиа алдагсдын дунд хууль сахиулах байгууллагын 11 төлөөлөгч байгаа гэж мөн онцлов.
Алма-Ата хотод үймээний дараа 405 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гэмт үйлдэлд холбоотой 249 оролцогчийг баривчилсан талаар тус хотын прокурор Берик Жуйриктаев мэдэгдлээ.
Үймээн самууны үеэр нийт 225 хүн амь үрэгдсэний 19 нь хууль сахиулах байгууллагын төлөөлөгч байсан талаар өмнө нь мэдээлж байсан. Мөн 546 хэрэгт эрүүгийн хавтаст хэрэг үүсгэсний 44 нь терроризм, 34 нь үймээний, 15 нь хүн амины хэрэгт холбогдолтой байгаа аж.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
149-Н HEAD SHOT