ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Солонгос: БНАСАУ баллистик пуужин хрвасан байх магадлалтай

Даваа гараг /2022.01.17/-ийн өглөө БНАСАУ ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан талаар “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын армиас иш татан мэдээллээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ Пхеньян хотын Сунан нисэх онгоцны буудлаас зүүн чиглэлд ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан гэж таамаглаж байгаа аж.

“Манай арми одоогоор Умард Солонгосын холбогдох хөдөлгөөн бүрийг хянаж, байнгын бэлэн байдалд байна” хэмээн Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар /JCS/ мэдэгдэлдээ дурджээ.

Өмнө нь, Умард Солонгос Японы тэнгис рүү мөн үл мэдэгдэх пуужин харвасан хэмээн Өмнөд Солонгосын арми мэдээлж байсан. Энэ нь Умард Солонгосын хувьд он гарснаар харвасан дөрөв дэх пуужин нь болж байна.

Өнөөдөр харвасан пуужин нь төмөр замын платформуудаас Японы тэнгис рүү ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харваснаас гуравхан хоногийн дараа харвасан гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.

Умард Солонгосын мэдээлснээр, нэгдүгээр сарын 5, 11-нд тус улсын арми хэт авиан пуужин туршсан гэж мэдэгдсэн. Өмнөд Солонгос, Японы эрх баригчид  Умардууд баллистик пуужин туршсан хэмээн таамагласан юм.

Өнгөрсөн долоо хоногт Пхеньян Умард Солонгосын зургаан иргэн болон Москвад төвтэй умардынхны “Парсек” компанийн эсрэг АНУ саяхан шинэ хориг тогтоосны хариуд “илүү хүчтэй, илүү шийдэмгий хариу арга хэмжээ авна” хэмээн анхааруулсан. Тиймээс Пхеньяны уг илүү шийдэмгий арга хэмжээг Умард Солонгосын пуужингийн хөтөлбөртэй холбон тайлбарлаж байгаа юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button