Нийгмийн

Оюуны өмчийн патентыг 407 бүтээлд олгожээ

Өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос өнгөрсөн оны статистик тоон мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 407 бүтээлд патент олгосон талаар мэдээллээ.

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 553 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оноос 112-оор өссөн байна. Үүнийг хувьчилж үзвэл 25.4 хувь болох юм.

Манай улсад оюуны өмчийг зөрчих, хуулбарлах тохиолдол ихээр гардаг бөгөөд сүүлийн жилүүдэд бүтээл туурвигчид ийн хамгаалж патент авдаг болоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button