ДЭЛХИЙНИЙГЭМ

Н.Назарбаевын зээ хүүг ҮАБЗ-ийн тэргүүн дэд даргын албан тушаалаас нь чөлөөллөө

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Самат Абишийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас нь чөлөөлсөн талаар тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.

Самат Абишийг төрийн тэргүүний тушаалаар албан тушаалаас нь ийнхүү чөлөөллөө хэмээн өнөөдөр Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

Самат Абиш бол Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү бөгөөд 2015 оноос хойш ҮАБЗ-ийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж эхэлсэн.

Өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ-ийн хэвлэлийн алба Самат Абиш нь нэгдүгээр сарын 13-наас хойш, өөрөөр хэлбэл үймээн самуун дэгдэх үеэр ээлжийн амралтаа авсан гэсэн мэдээлэл гарсан. Тэрбээр 2015 онд уг албан тушаалд томилогдсон.

Казахстаны тусгай албыг 2016 оноос хойш удирдаж байсан тус улсын ҮАБЗ-ийн дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр нэгдүгээр сарын 6-нд саатуулсан гэсэн мэдээлэл байна.

Өнгөрсөн долоо хоногт түүний хоёр орлогч болох Ануар Садыкулов, Даулет Ергожин нарыг саатуулсан тухай мэдээлэл гарсан. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэж байгаа юм.  

Үүнээс өмнө, Нурсултан Назарбаевын хоёр хүргэнийг мөн албан тушаалаас нь чөлөөлсөн мэдээг ЭНД дарж, уншаарай.

(Эх сурвалж: Interfax)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button