ДЭЛХИЙНИЙГЭМ

Анна Франкийг илчилсэн хүний нэр 77 жилийн дараа ил боллоо

Санамсаргүй хадгалагдан үлдсэн “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”-ийн ачаар дэлхий нийт Амстердамын 25 настай еврей /жүүд/ охин Анна Франкийн тухай түүхийг мэддэг болсон билээ.  

Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд 1944 оны наймдугаар сарын 4-нд Анна болон түүний гэр бүлийн бусад гишүүд, найз нөхөд гээд нийт найман хүнийг Амстердамаас олж илрүүлсэн түүх бий.

Нацистуудад баригдахаасаа өмнө тэд сувгийн эрэг дээрх нэгэн байшингийн агуулахын нууц хоргодох байранд бараг хоёр жил хэртэй хэнд ч мэдэгдэхгүйгээр нуугдан амьдарч байсан гэгддэг. Тэд 1942 оны долдугаар сараас 1944 оны наймдугаар сарыг хүртэл тэнд нацистуудаас нуугдаж байсан юм.

Анна Франк охин нацистуудаас нуугдаж байх үеийнхээ амьдралыг өдрийн тэмдэглэлдээ бичин үлдээсэн нь өдгөө дэлхийн олон оронд, олон хэлээр хэвлэгдэж, олны хүртээл болсон.

Нацистууд Анна Франк болон түүний гэр бүлийнхнийг хорих лагерьт хорьсон бөгөөд 15 настай Анна Франк, түүний эгч Марго нар 1945 оны эхээр Берген-Бельзен хорих лагерьт нас барсан.

Анна Франкийн түүхтэй холбоотой нэгэн сонирхол татахуйц маш том оньсого бий. Анна Франк болон түүний гэр бүлийнхнээс чухам хэн урваж, тэднийг нацист германчуудад барьж өгсөн бэ гэсэн асуулт урган гарч ирнэ.

Дайны дараах он жилүүдэд олон янзын таамаг, хувилбар дэвшүүлсээр ирсэн ч гэмт хэргийн хань хамсаатан, урвагч байж болзошгүй гэх олон арван хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ч хүртэл гаргасан байдаг.

Харин 2016 онд Анна Франкийн музей өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Анна болон түүнтэй хамт нуугдаж байсан хүмүүс санамсаргүй байдлаар баригдсан гэсэн таамгийг дэвшүүлж байв.

Тэдний энэ дүгнэлт олон хүнд таалагдаагүй бөгөөд зургаан жилийн өмнө хориод түүхчид, криминологичдын баг энэ хэрэг дээр гардан ажилласан байна. Хэрэгтэй холбоотой асуудлаар асар олон мэдээлэл цуглуулжээ.

Олсон мэдээлэлдээ үндэслэн гол сэжигтнийг нэрлэлээ. Санаанд оромгүй байдлаар өөрийн гэр бүлээ аврахын тулд Анне Франкийг илчилж, урвасан хүн бол олонд танигдаагүй еврей нотариатч Арнольд ван ден Берг гэх хүн байсан гэж зарласан юм.

(Эх сурвалж: ВВС)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-01-18 22:36

ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ

Зочин
Зочин
2024-02-20 20:12

????

Холбоотой мэдээ

Back to top button