ДЭЛХИЙНИЙГЭМ

Ширэнгэн ойд 30 жилийг өнгөрүүлсэн байлдагч Хироо Онода: Тушаал бол тушаал

Филиппиний ширэнгэн ойд гуч шахам жил партизан байсан Японы “домог” гэгддэг нэгэн цэргийн хүнтэй хийсэн ярилцлагыг зохиолч, сэтгүүлч Георгий Зотов өөрийн “Фэйсбүүк” хуудсандаа нийтэлжээ. Ингээд эл гайхалтай басхүү сонирхолтой нэгийг бодогдуулсан ярилцлагыг толилуулъя.

Ийм ярилцлага зуун жилд нэг удаа тохиодог байх. 1974 оны хавар хүртэл Филиппиний ширэнгэн ойд партизануудын дайны байлдагч байсан Японы хоёрдугаар армийн дэслэгч, Хироо Онодатай 2007 онд Хоккайдо арал дээр уулзаж билээ. Хироо Онода дайнд Япон улс аль эрт бууж өгсөн гэдэгт огтхон ч итгээгүй, Японы армийн байлдагч байсан юм. Одоо түүний түүхийг товчхон санан дурсъя.

...1944 оны намар Японы армийн тагнуулын хошууч Танигүчи Америкийн цэргүүдийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар Хироо Онодаг гурван ч цэргийн хамтаар Филиппиний Лубанг арлын ойн баазад үлдээгээд явжээ. Харин энэ бүх хугацаанд Хироо Онода дайн төгссөн ч үүнд үл итгэж байсан учир Филиппиний цэргийн эргүүлүүд рүү дайрсаар л байв.

Таван жилийн дараа нэг цэрэг нь бууж өгч, өөр хоёр цэрэг мөргөлдөөнд амиа алдаж, харин Хироо Онода ганцаараа амьд үлдсэн аж. Тэр бол 1972 оны үйл явдал.

Филиппинд аялж явсан япон жуулчин Сүзүки Норио гайхалтай учралаар Хироо Онодатай таарснаар ийнхүү өөрийн түүхийг хуучилжээ. Ингээд үүх түүхийг нь олж мэдээд Лубанг арал дээр гурван цэргийн хамтаар үлдээгээд явсан хошууч Танигүчиг Японоос яаралтай дуудан авчрав. Танигүчи дайны дараа номын худалдаа эрхэлдэг энгийн хүн болсон байжээ.

“Танигүчи жийп машинаар Лубанг арлын ширэнгэн ой дундуур гурван өдрийн турш явж, амьд үлдсэн ч дайн төгссөн гэдэгт итгэхгүй байгаа Хироо Онодаг хайв. Чингэхдээ тэрбээр чанга яригч цагаан хоолойгоор “Би чамайг бууж өгөхийг тушааж байна!”, “Би чамайг бууж өгөхийг тушааж байна!” гэж тасралтгүй зарлаж, түүнийг хайсаар. Ингээд эцэст нь гурван өдөр шантралгүй хайсны эцэст 1974 оны гуравдугаар сарын 5-нд Хироо Онода ширэнгэн ойгоос гарч ирэв. Хироо гартаа самүрай сэлэм, винтов буу барьсан гарч иржээ”.  

Филиппиний Ерөнхийлөгч ч Хироо Онодад өршөөл үзүүлж, тэрбээр нутаг буцсан ба гэрт нь түүнийг баатар мэт угтан авав.

“Яг үнэнийг хэлэхэд, би таныг ширэнгэн ойд бүхэл бүтэн 30 жил хэрхэн нуугдаж байсныг төсөөлж ч чадахгүй нь...”

Хүн гэдэг хотын амьдралд дасаад байгалиасаа хэт холдсон санагдаж байна. Үнэндээ ой модонд амь зуух бүх л зүйлс бий. Дархлааг дэмждэг, шарх сорвийг ч илааршуулж, ариутгах маш олон төрлийн үйлчилгээтэй эмийн ургамлууд зөндөө.

Бас ойд өлсөж үхэх ямар ч боломжгүй. Гол зүйл бол ердийн хоолны дэглэмээ л сайн сахих хэрэгтэй. Жишээлбэл, мах байнга хэрэглэвэл биеийн халуун нэмэгдэнэ. Бас наргил /кокос/ модны шүүс уувал эсрэгээрээ биеийн халуун буурна. Ширэнгэн ойд байх энэ бүх хугацаанд би ганцхан л удаа өвдсөн.

Бид энгийн зүйлсийг ер мартаж, орхигдуулж болохгүйг ухаарсан. Би өглөө, оройдоо заавал амаа, шүдээ угаадаг байсан. Далдуу модны холтосоор. Шүдний эмчид үзүүлэхэд тэр маш их гайхсан шүү. Гучин жилийн турш ширэнгэн ойд амьдрахдаа миний нэг ч шүд цоорч, өвдөөгүйд.

Ойд хүн хамгийн түрүүнд юу хийж сурах ёстой вэ?

Гал гаргаж сурах. Эхэндээ би шилтэй сумнаас дарь асаадаг байсан ч сумаа нөөцлөх шаардлагатай байсан тул хоёр ширхэг хулсыг хооронд нь үрээд гал асаахыг оролддог байв. Яахав, анхандаа гал шууд л дүрэлзэж асахгүй л дээ. Гэвч, би тэвчээртэй оролдсоны эцэст гал гаргаж сурсан. Голын болон борооны усыг буцалгахад надад гал хэрэг болсон. Яагаад гэвэл халуун орны голын ус, борооны ус хортой нян ихтэй учир заавал буцалгах шаардлагатай.

Та бууж өгөхдөө винтов бууны хамт 500 ширхэг сумыг Филиппиний цагдаад хүлээлгэн өгсөн гэсэн. Яаж тэр их сумыг нөөцөлж, шинээр нь шахуу сайн хадгалж байв?

Би сумаа хэмнэж байсан. Сумнуудаа цэргийнхэнтэй тулалдахад, бас шинэ махтай болохын тулд л ашиглаж байсан. Хааяа бид тосгоны захаар явж,  сүргээсээ тасарсан үхэр барьдаг байлаа. Тэгээд үхрээ нядлахдаа цох руу нь нэг удаа л бууддаг байв. Гэхдээ, мэдээж хүн амьтанд мэдэхдүүлэхгүйгээр аадар бороотой үеэр. Тиймээс тосгоныхон буун дууг сонсдоггүй байсан. Нядалсан үхрийн махаа наранд хатаагаад 250 хоног идэхээр хуваагаад нөөцөлдөг байлаа.

“Би винтов буугаа, бас сумнуудаа үхрийн өөхөөр байнга тосолж, арчиж цэвэрлэдэг байсан. Нэг үгээр хэлбэл, яг л хүүхэд шигээ асардаг байсан даа. Хүйтрэхээр бас бороо орохоор биендээ наагаад нууж хаагаад хамгаалдаг байв”.

Үхрийн махнаас өөр юу иддэг байв?

Кокосын шүүсэнд ногоон гадил жимс чанаад иддэг байсан. Нэг тийм зутан маягийн гэмээр. Бид горхинд загасчилж, бас тосгоны хоршоо руу хэд хэдэн удаа дайрч, будаа, лаазалсан хоол зэрэг авч байлаа. Бас заримдаа харханд урхи тавьдаг байв. Ер нь зарчмын хувьд халуун орны ой гэдэг хүний ​​хувьд аюултай биш.

Хортой могой, шавжийг яадаг байсан бэ?

Хүн ширэнгэн ойд олон жил байхаараа ойн нэг эд эс нь болчихдог. Могой хэзээ ч ямар ч шалтгаангүйгээр хүн рүү дайрдаггүйг ойлгож эхэлнэ. Яг үнэндээ могойнууд биднээс үхтлээ айдаг. Хорхой шавж, аалзнууд ч мөн адил. Тэд хүнийг агнадаггүй. Харин хүмүүс бид тэдэн дээр гишгэхгүй байх нь л чухал. Тэгэж чадвал бүх зүйл хэвийн сайхан байна.

Мэдээж, эхэндээ ой маш аймшигтай санагдана. Гэвч, сарын дараа гэхэд л бүх зүйлд нь дасах болно.

Бид ширэнгэн ойн махчин амьтад, могойноос огт айдаггүй байсан. Харин тосгоны хүмүүсээс л айдаг байв. Ямар сайндаа л тосгоныхонд мэдэгдчих вий гэсэндээ шөнө оройн цагаар л хоол ундаа чанаж, буцалгадаг байв. Учир нь, хүмүүс уур, утаа гарч байгааг анзаарчихна шүү дээ.

Япон улс бууж өгөөд зөндөө удсан ч амьдралынхаа хамгийн сайхан он жилүүдийг ганцаараа ширэнгэн ойд, утгагүй партизаны дайныг туулж өнгөрүүлсэндээ харамсдаг уу?

“Эзэн хааны армид элссэн л бол тушаалыг эсэргүүцэх ёсгүй. Тушаал бол тушаал. Хошууч Танигүчи надад: “Намайг чамайг авахаар ирэх хүртэл чи эндээ үлдэх ёстой шүү. Энэ тушаалыг зөвхөн би л цуцлана” гэж хэлээд явсан. Би цэрэг болохоороо даргынхаа тушаалыг л биелүүлсэн. Энэ тийм гайхмаар зүйл гэж үү.

Миний хийж байсан тэмцэл утгагүй байсан гэхэд намайг гутаан доромжилж байгаа мэт санагддаг. Би эх орноо хүчирхэг, баян чинээлэг болгохын төлөө л тэмцэж, тулалдсан. Би Токиод буцаж ирээд Япон улс маань өмнөхөөсөө ч улам хүчирхэг, улам баян чинээлэг болохыг харлаа. Үүнийг хараад л миний сэтгэл тайвширсан даа.

Япон дайнд бууж өгсөн гэдгийг би яаж мэдэх билээ? Зүүдэндээ ч би үүнийг төсөөлөөгүй байсан. Ширэнгэн ойд тулалдсан энэ бүх хугацаанд бид дайн үргэлжилж байна аа л гэж бодсоор ирсэн.  

Дайнд Япон улс бууж өгсөн тухай сонин, зурагт хуудаснуудыг нисдэг тэрэгнээс цацсан шүү дээ.

“Орчин үеийн хэвлэх төхөөрөмж ашиглаад шаардлагатай бүх л зүйлсийг хэвлэх боломжтой. Тэдгээр сонин, хуудсуудыг олж харсан ч худал хуурмаг мэдээ гэж бодсон. Дайснууд зориудаар биднийг хууран мэхэлж, ширэнгэн ойгоос гаргах ов заль байна гэдэгт итгэсэн. Бас сүүлийн хоёр жил Японоос ирсэн хамаатнууд маань нисдэг тэрэгнээс захиа цацаж, намайг бууж өгөхийг ятгасан. Би гар бичмэлийг нь таньсан ч гэлээ америкчууд тэднийг олзлон аваад тэднийг хүчээр ийм захиа бичүүлж гэж бодоод бууж өгөөгүй.

Та гучин жилийн турш ширэнгэн ойд бүхэл бүтэн армийн эсрэг тулалдсан. Өөр өөр цаг үеийн цэргүүд, тусгай хүчний ангиуд, бүр нисдэг тэрэг ашиглаж байсан. Нэг ёсондоо энэ бүхэн яг л Холливудын тулаант кино шиг өрнөсөн. Тиймээс танд өөрийгөө “Супермен” шиг санаж байв уу?

Үгүй. Партизануудтай тулалдах нь үргэлж хэцүү байдаг. Олон оронд тэд зэвсэгт эсэргүүцлийг хэдэн арван жилийн турш дарж чадахгүй байсаар ирсэн. Ялангуяа, хүнд хэцүү газар нутагт. Хэрэв чи өөрийгөө ойд байгаа хэрнээ усанд байгаа загас мэт төсөөлж чадвал чи дайснаа ялж чадна.

Та ширэнгэн ойд байхдаа жирийн амьдралынхаа хэв маягаас ахуйн хэрэглээний зүйлс дотроос юуг хамгийн ихээр үгүйлсэн бэ?

Үүнийг хэлэхэд хэцүү. Магадгүй саван байх. Би хувцсаа голын урсгал усанд угааж, галын үнсийг цэвэрлэгч бодис болгон ашиглаж, өдөр бүр нүүрээ угаадаг байсан...Гэвч би хувцсаа, бас биеэ савангаар угаахыг үнэхээр их хүсэж байсан.

Нэг хүндрэлтэй зүйл байсан нь цэргийн дүрэмт хувцас маань хуучирч эхэлсэн. Тиймээс би өргөсөөр зүү хийж, далдуу модны навчаар өөртөө хувцас урласан. Борооны улирал болохоор агуйд, харин хуурай улирал болохоор хулсаар урц босгоод, дээврийг нь далдуу модны сүрлээр бүтээгээд амьдарч байв. Бүр гал тогоо, унтлагын өрөөтэй байсан юм.

Японд буцаж ирээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Маш хэцүү санагдсан. Яг л намайг өөр цаг хугацаанаас нөгөө рүү зөөсөн мэт санагдсан. Тэнгэр баганадсан өндөр өндөр барилгууд, охид хүүхнүүд, тод тод өнгийн неон гэрлэн самбарууд, бас ойлгомжгүй дуу хөгжим гээд.

Би мэдрэлийн ядаргаа, хямралд орох нь гэдгээ ойлгосон. Бүх зүйл хэтэрхий амархан болсон байсан. Цоргоноос ус гоожоод л. Дэлгүүрт бэлэн бэлтгэсэн хоол унд зараад л. Би орон дээрээ унтаж чадахгүй, хоосон шалан дээр хэвтдэг байв.

Хотын амьдралд дасахад хэцүү байсан болохоор сэтгэл заслын эмчийн зөвлөснөөр би Бразил руу цагаачилж, тэндээ өөрийн гэсэн үнээний фермтэй болсон. Тэнд хэсэг амьдарсны дараагаар л би гэртээ эргэн ирж чадсан. Гэвч, одоо хэр нь би жилд гурван сарын турш Хоккайдо арлын уулархаг бүс нутгаар аялдаг. Тэнд би хөвгүүдэд зориулсан сургууль байгуулж, тэдэнд хэрхэн амьд үлдэх урлагийг заадаг.

Япон цэргүүдийн хэн нь ч байсан гэлээ Дэлхийн II дайн дууссаныг мэдэлгүй тань шиг ширэнгэн ойн гүнд нуугдаад үлдэх байсан болов уу? Та юу гэж бодож байна?

Магадгүй л юм. Учир нь, надад тохиолдсон шиг хэрэг сүүлчийнх биш. 1980 оны дөрөвдүгээр сард ахмад Накахира Фүмио Филиппиний Миндоро арлын уулнаа 36 жил нуугдан амьдарч байгаад бууж өгсөн түүх бий. Тэгэхээр ойд өөр хэн нэгэн япон цэрэг үлдсэн байж магадгүй л юм...

— Хэрэвзээ хошууч Танигүчи ирж, тушаалаа цуцлаагүй бол... та тулалдсаар л байх байсан уу?

Тийм ээ. Тушаал л бол тушаал учраас.

Филиппиний ширэнгэн ойд 30 жилийг өнгөрүүлсэн Хироо Онода гэх энэ эгэл хэрнээ эгэлгүй нэгэн Япон цэрэг 2014 онд 91 насандаа таалал төгссөн юм. Түүнтэй хийсэн ярилцлагын үеэр тэр намайг ануухан, тэгсэн хэрнээ бас хөөр хөгжилтэй зан байдлаараа гайхшруулж байв. Харин... ширэнгэн ойн талаар, дайны талаар асуулт тавих бүрд нүүрэн дэх инээмсэглэл нь замхран алга болж, “Тушаал бол тушаал” гэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-03-18 09:33

gaihaltai baildagch

Зочин
Зочин
2022-03-18 09:33

Эх орны жинхэнэ цэрэг

Аймаар хүнийг бас ингэж болохгүй.
Аймаар хүнийг бас ингэж болохгүй.
2022-03-18 13:36

БХүмүүс нэг нэгнийгээ ийм болгох харамс�##�тай байдаг. Нэг ээж бас хүүхдээ өөрөөсөө асар хараат болгочихсон ээжгүйгээр дэлхий ертөнц харж чадахаа байчихсан. Хүн ямар нөхцөл байд�##�д байгаагаа мэдрэх чадвартай байх түүндээ үндэслэн бие даан шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй.

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
2022-03-18 14:25

Монгол Улсад ийм цэрэг огтоос байхгүй бүгд хулчгар аймхай гөлөгүүд

Зочин
Зочин
2022-03-18 23:20

Гутранги шаар вэ.Бусдыг өөр шигээ бүү дүгнэ

Зочин
Зочин
2022-03-18 21:26

Жинхэнэ цэрэг

Зочин
Зочин
2022-03-18 22:53

30жил байлаад ямарч дайсан устгаж чадахгүй нохойн амьдарлаар амьдарчээ сумаа дууст�##� тул�##�дах зориг чад�##�гүй бх гэж жижиг тосгоныг ганц цэрэг устгаж болнодоо

Зочин
Зочин
2022-03-19 19:46

Жинхэнэ цэрэг байна даа, хүндэтгэн мэхийе

Холбоотой мэдээ

Back to top button