ДЭЛХИЙНИЙГЭМ

Израиль: Сергей Лавров Адольф Гитлерийг еврей хүн гэсэн үг түүхэн бүдүүлэг алдаа

ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Италийн “Mediaset” телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Италийн сэтгүүлч Сергей Лавроваас “Украиныг “нацизм”-ын хэрэгт буруутгаж байгаатай холбогдуулан Володимир Зеленскийг еврей хүн гэлцэж байгаатай хэр нийцэж байгаа талаар асуужээ.

Сергей Лавров эл асуултад хариулахдаа, “В.Зеленский хэрэв еврей хүн юм бол украинчууд ямар үндэстэн байж болох вэ гэсэн аргумент дэвшүүлсэн. Би буруу бодоогүй бол Адольф Гитлер гарал үүслийн хувьд ч бас еврей цустай байсан” гэсэн юм.

Харин С.Лавровын эл үгийг Израилийн Гадаад Хэргийн сайд Яир Лапид  “уучлашгүй, жигшмээр, түүхэн бүдүүлэг алдаа” хэмээн нэрлэсэн.

“Адольф Гитлерийг еврей хүн гэж хэлэх нь еврей еврейчүүдээ устгасан гэсэнтэй утга нэг” хэмээн Яир Лапид хэлсэн. Тиймээс Сергей Лавров хэлсэн үнэндээ албан ёсоор уучлалт гуй ёстой гэсэн юм.

Сергей Лавровын үгийг мөн Израилийн бусад улстөрчид, олон нийтийн байгууллагууд Холокостын дурсгалын газрын дарга Дани Даян нэлээд буруутгаж, Адольф Гитлерийг еврей байсан гэсэн ор үндэсгүй мэдэгдлээрээ хохирсон еврейчүүдийг гэмт хэрэгтэн болгон хувиргаж байгаа хэрэг” гэж онцолжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
del
del
2022-05-04 15:08

австрийн гeрман eврeй хольцтой нөхөр байсан шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button