Абу Дабид хэлэлцэхээс өмнө ОХУ Украиныг хүчтэй бөмбөгдөж байна
Ирэх долоо хоногт АНУ-ын зуучлалаар АНЭУ-ын нийслэл Абу Дабид Вашингтон, Киев, Москва гурван талт уулзалт хийж, Украины дайныг дуусгах талаар хэлэлцэнэ. Гэвч тус уулзалт эхлэхээс өмнө ОХУ Украиныг хүчтэй бөмбөгдөж байна. Мягмар гарагт /2026.11.03/ ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгчээ. Үүний улмаас Украины хэд хэдэн бүсэд цахилгаан эрчим хүч тасалджээ.
Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэнээр даваа гарагт /2026.11.02/ ОХУ-ын өгсөн цохилтын улмаас 33 хүн амь үрэгджээ. Түүний хэлснээр ОХУ Запорожье мужийн Комишуваха тосгон дахь хүмүүнлэгийн тусламжийн цэг болгон ашиглаж байсан сургуулийн барилгад цохилт өгсөн байна.
Москвагийн зүгээс мэдэгдэл хийхдээ зэвсэгт хүчин нь Комишуваха болон өөр хоёр суурин газарт байрлах Украины цэргийн ангиудад цохилт өгсөн гэжээ. Даваа болон мягмар гарагийн цохилт нь ирэх долоо хоногийн мягмар /2026.11.10/ болон лхагва /2026.11.11/ гарагт болох Абу Дабигийн сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.