ДЭЛХИЙНИЙГЭМ

Тонга дахь галт уулын дэлбэрэлт 1100 оноос хойшхи хамгийн хүчтэйд тооцогдоно

Номхон далай дахь Хунга-Хаапай усан доорх галт уулын дэлбэрэлт нь манай эриний 1100 оноос хойших хамгийн хүчтэй дэлбэрэлт байж магадгүй хэмээн Окландын Их Сургуулийн профессор, галт уул судлаач Шейн Кронины өгүүлэлд дурджээ.

Шейн Кронин “The Conversation” сайт дээрх нийтлэлдээ эрдэмтдийн дүгнэлтээс үзэхэд “Томоохон галт уулын дэлбэрэлтээс үүсдэг тогоо нь ойролцоогоор мянган жил тутамд тохиолддог” хэмээжээ.

Хамгийн сүүлд иймэрхүү томхон дэлбэрэлт МЭ-ний 1100 онд болсон. Энэ баримтыг харгалзан үзвэл, нэгдүгээр сарын 15-нд болсон дэлбэрэлт нь хамгийн томд тооцогдоно хэмээн Кронин нэмж онцлов.

(Эх сурвалж: Newscientist)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button