ДЭЛХИЙНИЙГЭМ

Хирошимагийн атомын бөмбөг дэлбэрснээс хэдэн зуу дахин хүчтэй дэлбэрэлт Тонгад болсон

Тонгад болсон гал уулын дэлбэрэлт Хирошимад хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс хэдэн зуун дахин хүчтэй байсан гэсэн мэдээлэл байна. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн цочролын давлагаа дэлхийн бөмбөрцгийг хоёр ч удаа тойрсон. Үүнийг NASA-гийн мэргэжилтнүүд “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээллээ.

Сансрын нислэгийн төвийн ахлах эрдэмтэн Жим Гарвин хэлэхдээ, нэгдүгээр сарын 15-нд Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул дэлбэрсэн нь “Хирошимад хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс зуу дахин их энерги ялгаруулсан” гэлээ.

“Энэ тооцоо бол урьдчилсан тооцоо, гэсэн ч бид галт уулын дэлбэрэлтээс ялгарах эрчим хүчний хэмжээ 4-18 мегатонтай тэнцсэн” хэмээн Гарвин хэлэв.

Тонгад дэлбэрсэн галт уулын дэлбэрэлтээр галт уулын үнс агаар мандалд 40 км-ийн өндөрт бургиж, 15 метр хүртэл өндөр цүнамигийн давлагаа үүсгэсэн ба Номхон далайн муж улсын гол арал зэрэг цувраа арлуудын зарим хэсгийг дайран өнгөрсөн.

Тонгагийн Вант Улсын Ерөнхий сайдын хэлснээр, галт уулын үүл тус улсын 170 орчим арлыг бүхэлд нь бүрхэж, зуу мянга гаруй хүн ам өртсөн.

Эргэн сануулахад, галт уул дэлбэрсний улмаас Перу улсын эрэгт хүртэл хүчтэй давлагаа мэдрэгдсэн. Үүний улмаас тус улсад газрын тос олгойдсон юм.

(Эх сурвалж: CNN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button