Нийгмийн

ХӨСҮТ: “Омикрон”-ы тархалтыг хумихын тулд нийтийг хамарсан арга хэмжээг цуцлая

УОК-ын  Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Энэ үеэр цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг Шадар сайд үүрэг болгожээ.

ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх, Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинs
Зочинs
2022-01-18 22:11

Зөв эртхэн нэг хүн ч гэсэн нас барахаас сэргийлж арга хэмжээ авах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-01-18 22:34

Өдөр болгон бөх барилдаад байхаар чинь ямар хэрэг байхавдээ. маск зүүсэн хүн ч байхгүй ядаж. ингэж байхаар цагаан сараа чөлөөтэй хий

Холбоотой мэдээ

Back to top button