СПОРТ
С.Амарсайхан: Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "Бүх зүйлийг хорихгүй, энэ жилийн тухайд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлаад сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна. Харин иргэдийг бөхөө үзээд гэртээ байхыг уриалж байна.
Вакцинаа хийлгэсэн, шинжилгээгээ өгсөн бөхчүүдийг зохион байгуулалттайгаар барилдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.