УЛС ТӨР

БОАЖЯ-ны ТНБД-аар Э.Баттулгыг томиллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖЯ-ны ТНБД-аар Э.Баттулгыг томиллоо.

Э.Баттулга 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн. 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2006-2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн. 2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,

2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн,

2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.

2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.

2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар,

2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан.

2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна. Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
2022-01-19 18:13

amjilt hyseye

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x