ДЭЛХИЙНИЙГЭМ

ХАБГБ-ын энхийг сахиулагчдыг Казахстаны нутаг дэвсгэрээс гаргалаа

ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстан улсын нутаг дэвсгэрээс гаргах ажиллагаа дууслаа. Энэ тухай тус улсын Батлан Хамгаалах Яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Олжас Хусаинов мэдэгдлээ.

Казахстаны Гадаад Хэргийн Яамны Евразийн зохицуулалтын газрын дарга Александр Синяговский мэдээллийн үеэр ХАБГБ-ын энхийг сахиулах ажиллагааны баг бүрэлдэхүүнийг нэгдүгээр сарын 13-наас эхлэн үе шаттайгаар эргүүлэн татсан талаар мэдээлж байсан.

Тэрбээр хэлэхдээ, “Казахстанд ажилласан энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүлж, эх орондоо буцаж байна. ХАБГБ-ын хамтарсан гэрээг байгуулснаас хойш 30 жилийн хугацаанд ХАБГБ Казахстанд анх удаа хамтын хүчээр оролцлоо” хэмээн Синяговский онцлов.

“Өнөөдөр ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстаны нутаг дэвсгэрээс гаргах ажиллагаа дууслаа. Энхийг сахиулагчид болон техник хэрэгслүүдийг ачсан сүүлчийн онгоц Алма-Ата хотоос хөөрлөө. Одоогоор Казахстаны нутаг дэвсгэрт гадаадын цэргийн нэг ч алба хаагч байхгүй” хэмээн Олжас Хусаинов хэлэв.

Түүний хэлснээр, энхийг сахиулах хамтарсан баг бүрэлдэхүүн Казахстанд ажиллагаа явуулж, тус улсад үүссэн үймээн самууны нөхцөл байдлыг  тогтворжуулахад тус дөхөм үзүүлснийг онцлов.

Жил бүр зохион байгуулагддаг орон нутгийн хамтарсан цэргийн тэр тусмаа “Мутаршгүй ахан дүүс” энхийг сахиулах ажиллагааны сургуулилт нь хоорондоо уялдаа холбоотой байсны ачаар тус байгууллагын энхийг сахиулах чадавхи маш хурдан идэвхжсэн гэж Хусайнов нэмж хэлэв.

“Казахстанд болж өрнөсөн үйл явдал бол олон улсын хүчирхэг институцыг бүрдүүлэх шинэ чанарыг олж авсан ХАБГБ-ын хөгжилд эргэлтийн цэг болсон. Тус байгууллагын холбоотнууд террорист халдлагад өртсөн Казахстанд цаг тухайд нь зохих ёсны дэмжлэг үзүүллээ. Казахстаны Батлан ​​Хамгаалах Яамны нэрийн өмнөөс бидэнд ёс суртахууны дэмжлэг үзүүлж, шууд, шуурхай тусламж үзүүлсэнд нь талархаж буйгаа дахин илэрхийлье. ХАБГБ-ын ажиллагаа нь бодитоор хэрэгжсэн үлгэр жишээ болсон төдийгүй манай улс орнуудын нягт холбоотой байдлын бодит баталгаа болж түүхэнд үлдэх нь дамжиггүй” хэмээв.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button