ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстанчууд Н.Назарбаевын халдашгүй эрхийг цуцлахыг шаардаж эхэллээ

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын халдашгүй эрхийг цуцлахыг шаардсан өргөдөл ирэх болсон байна.

Өргөдөлд 2000 онд батлагдсан “Анхны төрийн тэргүүний тухай” хуульд:

“Нурсултан Назарбаев болон түүний гэр бүлийнхэн бүрэн халдашгүй дархан эрхтэй ба Ерөнхийлөгч асан өөрөө сарын цалингийнхаа 80 хувиар тооцож тэтгэвэр авахаас гадна түүний төрөл төрөгсөд ч тэтгэмж авах ба тэднийг саатуулах, баривчлах, эд хөрөнгийг нь хураах боломжгүй” гэсэн зүйл заалт байдгийг цуцлах талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, Нурсултан Назарбаевыг энэ бүх давуу эрхийг нь хасахыг шаарджээ.

“Шинэ Казахстаны зорьж буй чөлөөт ардчилсан нийгэмд эдгээр давуу эрх, халдашгүй байдал нь үл хүлээн зөвшөөрөх зүйл бөгөөд үүнээс гадна анхны Ерөнхийлөгчийн гэр бүл болон бусад төрөл төрөгсдийн орлогын эх үүсвэр маш эргэлзээтэй байна” хэмээн өргөдөлд дурджээ.

Өргөдөлд Казахстаны 15 мянга гаруй иргэн ​​гарын үсэг зурсан байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-21 22:41

Yruusu iim erheer yadgii duraara avirlashte alich ulsad

Холбоотой мэдээ

Back to top button