ДЭЛХИЙНИЙГЭМ

Касым-Жомарт Токаев: 162 иргэн Казахстаны баялгийн тал хувийг эзэмшдэг

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бизнесийн төлөөллүүдтэй уулзах үеэрээ хүн амын тал хувийнх нь орлого 50 мянган тенге буюу 1.4 мянган ам.доллароос хэтрэхгүй байгаа тул нөхцөл байдлыг яаралтай өөрчлөх шаардлагатай хэмээн мэдэгдлээ. Энэ талаар Казахстаны “Tengrinews.kz” агентлаг мэдээллээ.

2020 оны үндэсний орлогын бүтцэд бизнесийн ашиг хамгийн өндөр буюу 61.5 хувийг эзэлж байгааг Токаев онцлов. Татварын эзлэх хувь 7.3 хувь, харин казахстанчуудын цалингийн хэмжээ дөнгөж гурав хүрэхгүй хувийг эзэлж байгаа гэлээ.

“Энэ бол маш бага үзүүлэлт. Тухайлбал, ОХУ-д эдийн засгийн бүтэц ижил төстэй боловч цалингийн хэмжээ 46.7 хувь буюу манай улсынхаас 1.5 дахин их байна. Эндээс дүгнэхэд, үндэсний орлогын хуваарилалтад тэнцвэргүй байдал, шударга ёсны асуудал илт байна гэж Токаев мэдэгдлээ.

Олон улсын шинжээчид, тэр тусмаа KPMG байгууллагын дүгнэлтээр, Казахстаны 162 хүн л улсын баялгийг эзэмшдэг аж. Гэтэл, хүн амын тал хувь нь 50 мянган тенгээс хэтрэхгүй орлоготой байна гэсэн тооцоог гаргажээ.

“Ийм бага мөнгөөр ​​амьдрах ямар ч боломжгүй, тиймээс нөхцөл байдлыг яаралтай өөрчлөх хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч Токаев онцоллоо.

Үүнээс гадна, Токаевын хэлснээр баян хоосны ялгаа хүлээн зөвшөөрөгдөхөөргүй хэмжээнд хүрсэн гэлээ. Тоотой хэдхэн баячуудын элит давхарга үүсч, улс орны эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэж эхэлсэн ба эсрэгээрээ хүн амын дийлэнх нь ашиг орлого нь буурч, амьдрал ахуй нь зогсонги байдалд орсныг тэрээр тэмдэглэв.

Насанд хүрсэн хүн амын 96.6 хувийнх нь жилийн орлого 10 мянган ам.доллараас хэтрэхгүй байгааг мөн онцоллоо.

Хүн амын 2.7 хувь буюу 326,322 хүн жилд 10-100 мянган ам.долларын орлоготой;

0.35 хувь буюу 42,301 хүн зуун мянгаас нэг сая ам.доллар хүртэл хэмжээний орлоготой;

0.05 хувь буюу 5,838 хүн нэг саяас 50 сая ам.долларын;

0.001 хувь буюу 162 хүн Казахстаны нийт баялгийн 55 орчим хувийг эзэмшдэг гэжээ.

Үүнээс 112 хүн нь жилд 50-80 сая ам.доллар, 45 хүн 80-800 сая ам.долларын, харин таван хүн нь 2-3 сая ам.долларын орлоготой гэсэн байна.

Казахстанд дундаж цалин 2019 оны наймдугаар сарын байдлаар 186.5 мянган тенге байжээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-01-22 11:09

Казакстан 10.000 доллар хүрэхгүй бгаа тухай ярьж байхад манайх 2000 хүрдэггүй шүү дээ. Биднээс баян хүмүүс 60 тенгэ байсан газ 150 боллоо гээд бослого гаргаж байгаад баялагын тэгш бус хувиарл�##�тыг илчилж ухаантай ерөнхийлөгч нь одоо баячуудын хөрөнгөөс сан байгуулж луэдаж давхаргаа тэтгэх гэж байна. 76 толгойноос нэг толгой хамаагүй илүү юм бна

Зочин
Зочин
2022-01-22 21:32

manai 30 ger bultei l adilhan yum bna z##luul.

Зочин
Зочин
2022-01-22 22:45

Нөгөөдөх 162 гэдэг тоо иэдэх үү

Зочин
Зочин
2022-01-23 12:43

манайд 30 гэр бүл одоо хэд болсон вэ казакууд айхтар улсууд болохоор дороо л өөдөө гарна даа

Холбоотой мэдээ

Back to top button