НИЙГЭМ

ОБЕГ: Лифтнээс унасан хүүг ГССҮТ-д хүргэсэн ч, нас баржээ

Цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. 

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар байр цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдрийн 17:40 цагт хүлээн авсан байна.

Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан тухайн орон сууцны долдугаар давхраас нэгдүгээр давхрын цахилгаан шатны хонгилд гурван настай хүү унаж бэртсэн байжээ. Хүүг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэсэн ч, эмнэлэгт очсоны дараа нас баржээ. Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button