ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Марк Цукербергийн хөрөнгийн хэмжээ 31 тэрбум ам.доллароор буурлаа

“Фэйсбүүк” компани буюу “Мета” компанийн хувьцааны үнэ пүрэв гараг /2022.02.03/-т 230 тэрбум гаруй ам.доллароор буурсан нь америкийн нэг өдрийн дотор хамгийн их алдагдал хүлээсэн компани боллоо.

Улирлын тайлан хөрөнгө оруулагчдын урмыг нь хугалснаар ийнхүү “Мета” компанийн хувьцааны ханш 26.4 хувиар уналаа.

“Мета” компанийн мэдээлснээр, “Фэйсбүүк” хуудсыг өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо мөн 18 жилийн түүхэндээ анх удаа илтэд буурсан гэж мэдэгдлээ.

Тус компанийн хувьцааны ханш унаснаар Гүйцэтгэх захирал Марк Цукербергийн хөрөнгийн хэмжээ 31 тэрбум ам.доллароор буурсан хэмээн “Bloomberg Billionaires Index” /Блүүмбергийн тэрбумтнуудын индекс/ мэдээлэв.

Марк Цукербергийн хувийн хөрөнгө ийнхүү буурсан нь Эстони улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн /ДНБ/-ий нэг жилийн дүнтэй тэнцэж байгаа аж. Түүний хөрөнгө буурсан ч гэлээ түүнд үлдсэн хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 90 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хэвээр байгаа гэсэн үг юм.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button