ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Хөлбөмбөгийн талбай шиг астероид дэлхий рүү ойртож байна

Хөлбөмбөгийн талбай шиг астероид /сансрын биет/ дэлхий рүү ойртож байгааг NASA /АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг/ анхаарууллаа. Тодруулбал, 150 метрийн диаметртэй “2007 UY1” гэх астероид хоёрдугаар сарын 8-нд дэлхий рүү ойртоно гэж NASA нийтэлжээ.

Хөлбөмбөгийн хажуугийн талбайн хамгийн дээд уртын хэмжээ нь 120 м, хаалганы шугам нь 90 м-ээс хэтрэхгүй байх тул астероидын хэмжээ нь хөлбөмбөгийн талбайн хэмжээнээс ч том байгаа юм.

Астероид дэлхийн хажуугаар 5.3 сая км зайд нисэж өнгөрөх ба энэ нь сарнаас дэлхий хүртэлх зайг 14 дахин ихэсгэсэн зайтай тэнцэнэ.

“2007 UY1” астероидыг 2007 онд анх илрүүлсэн бөгөөд аюултайд тооцогддоггүй аж. Одоогийн тооцоогоор бол түүний дэлхийтэй мөргөлдөх магадлал маш бага гэлээ.

Нэгдүгээр сарын дундуур NASA аюултай байж болзошгүй 7482 /1994 PC1/ астероид дэлхий рүү ойртож байгааг анхааруулсан. Түүний дундаж диаметр нь ойролцоогоор 1,052 м, нэгдүгээр сарын 18 гэхэд дэлхийтэй хамгийн ойрын зай нь 1.98 сая км аж. Наад зах нь 100 жил манай гаригт аюул учруулахгүй хэмээн NASA үзэж байна.

(Эх сурвалж: USA Today)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button