ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

Роналду инстаграмд хамгийн олон дагагчтай алдартнаар тодорлоо

“Манчестер Юнайтед” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду инстаграм хуудастаа ​​хамгийн олон дагагчтай алдартнаар шалгарлаа.

Өдгөө 37 настай түүний дагагчдын тоо 400 саяд хүрсэн нь манай гаригийн нийт хүн амын дунд үнэмлэхүй дээд амжилт болоод байна. Түүний сошиал сүлжээний аккаунт нь гэхэд л 469 сая хэрэглэгчид /subscriber/-тэй болжээ.

Хэрэглэгчдийн тоогоороо Роналдутай дөхөж очих өрсөлдөгчид бол Америкийн загвар өмсөгч, тэрбумтан Кайли Женнер 308 сая, Аргентины довтлогч “Пари Сен-Жермен” багийн хөлбөмбөгчин, алдарт Лионель Месси 306 сая дагагчтай юм.

Роналду 3242 бичлэг нийтэлсэн ба тус бүр нь дунджаар 10 сая “Like” авчээ. Гэсэн ч Роналду өөрөө ердөө 500 хэрэглэгчийг дагадаг аж.

(Эх сурвалж: Republic World)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button