ДЭЛХИЙНИЙГЭМ

Охидын биеийг үнэлүүлж байсан узбекистан эмэгтэйг ЕСӨН жилийн дараа саатуулжээ

Хүний наймааны хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Узбекистан улсын иргэн /эмэгтэй/-ийг Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас албадан гаргажээ. Энэ талаар Узбекистан дахь Интерполын үндэсний төв товчоо мэдээллээ.

Товчооны мэдээлснээр, гэмт этгээд 2013 оноос хойш Интерполын шугамаар олон улсын эрэн сурвалжлагдаж байсан аж. Ийнхүү түүнийг есөн жилийн дараа баривчилжээ.

Тэрбээр охид, эмэгтэйчүүдэд өндөр цалинтай ажил амлаж, АНЭУ руу авч явсан гэх мэдээлэл байгаа юм. Үнэн хэрэг дээрээ паспортыг нь хураан авч, биеийг нь үнэлүүлдэг байжээ.

Интерпол, Бухара мужийн цагдаагийн газрын ажилтнуудын хэлэлцээр, хамтарсан шуурхай ажиллагааны үр дүнд эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг АНЭУ-ын хууль сахиулах байгууллагууд саатуулан, Узбекистан руу албадан гаргажээ.

(Эх сурвалж: Central Asia News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ganceceg
Ganceceg
2022-02-07 17:23

Hlgdlppjlööäää hlöölcgl köömmmm

Зочин
Зочин
2022-02-07 19:16

Хаач хүүхнүүд ялгаагүй гэмт хэрэгтэн л бх юм

Зочин
Зочин
2022-02-08 13:47

Болж муу хулгайчийг. Ардчил�##� гэж америкийг даган их маяглав�##� ингэдэг юм гэж зурагтаар харуулж байгаад т�##�бай дээр цаазлах хэрэгтэй. Америкийн б�##�гаар дэлхий сүйрч байна шүү. Энэ завхр�##�аас Орос л аварна.

Холбоотой мэдээ

Back to top button