НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Ц.Мөнхцэцэг: Охидын нөхөн үржихүйн асуудлаар тоглоом, шоглоом хиймээргүй байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг твиттер хуудаснаа "Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монголд Улсад ч бас ингэх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Ч.Ундрам гишүүн ч мөн “Сар бүр үүнээс болж хичээлдээ явж чаддаггүй, хоцрогдолд орж байгаа охид Монголд олон бий гэсэн олон улсын байгууллагын судалгаа байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна аа” хэмээсэн байдаг. Тэгвэл эл асуудал шүүмжлэлд өртөж, иргэд эхнээсээ цахим хуудастаа байр сууриа илэрхийлсээр буй. Үүнд УИХ-ын гишүүн өөрийн байр сууриа ийн илэрхийллээ. Тэрбээр:

"Охидын нөхөн үржихүй, сурч боловсрох эрхийн асуудлаар ингэж тоглоом шоглоом хиймээргүй байна. МУ-д л анх хөндөж тавьж бгаа болохоос дэлхий даяар хүчээ авч буй хүний эрхийн хөдөлгөөн шүү. Хүмүүс их дэмжин хүлээн авч бна. Цөөн тооны хүмүүс эргэлзсэн, эсэргүүцсэн байр суурьтай байна" гэв.

https://twitter.com/MpMunkhtsetseg/status/1491102379810652160?t=jUY5JsNJH66iWP-s2gmjlA&s=19&fbclid=IwAR1vKJklbSqXQfmILWSAr8Y_F9rzCR7z4Pol3DzATnynJuOfKuLXo1lnzZE
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button