СПОРТ

Азийн АШТ-ээс медаль хүртсэн боксчдод хүндэтгэл үзүүлэв

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон боксын U22 Азийн АШТ-д бахдам амжилт байгуулсан баг бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ.

2 хүн, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Ёслолд багийн ахлагч М.Баянмөнх, дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нараас гадна тэмцээнд өндөр амжилт байгуулж, хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн тамирчид хүрэлцэн ирлээ.

2 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод болоход 12 орны 109 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж, 57 кг-ын жинд М.Намуун, 63 кг-д М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртсэн бол 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга нар хүрэл медаль хүртжээ.

9 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц баг, тамирчдад амжилт хүсч, тамирчдын бэлтгэлийн төв байгуулах тухай баярт мэдээг дуулгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button