НИЙГЭМ

21 аймгийн “Ногоон пасспорт”-той шилдэг сурагчид Бээжин хотоор аяллаа

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оноос “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Уг аяны хүрээнд 2019 оны 08-р сарын 31-нээс 09-р сарын 06 -ны өдрүүдэд орон нутгийн шилдэг сурагчид Central Asia Travel ХХК-ний Бээжин хотын 6 хоног 7 шөнийн аялалд хамрагдлаа. Хүүхдүүд

???? Дэлхийн хамгийн том төв талбай болох Тянь Ань Мэнь-ий талбай;
???? Таван тивийн уран байгууламж нэгэн дор цогцолсон Дэлхийн Парк;
???? Зуны Олимпын 29-р их наадмын төв цэнгэлдэх Шувууны үүр цогцолбор;
???? Дэлхийн гайхамшигийн нэг алдарт цагаан хэрэм;
???? Бээжин аквариум, дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэн зэргийг аялалын явцад үзэж, сонирхсон юм.
Сурагчид маань аялалын хугацаанд Хятад улсын түүх, өв соёл болон эко, ногоон байгууламжийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, зугаатай, дурсамж дүүрэн аяалыг хийлээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close