ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстанд 10 настайдаа зарагдсан Узбекистан охин долоон жил бэлгийн боолчлолд амьдарчээ

Казахстанд 10 настайдаа зарагдсан Узбекистан охин долоон жил бэлгийн боолчлолд амьдарчээ

Узбекстанд эцэг эх нь арван настай охиноо худалдсан хэрэг ил боллоо. Охин бэлгийн боолчлолд өртөж, долоон жилийн дараа л хүчирхийллээс зугтаж чадсан байна.

Нигора /жинхэнэ нэр нь биш/ гэх охин Узбекистанд мэндэлсэн ба айлын ганц охин. Охины ярьснаар эцэг, эх нь түүнийг танихгүй хүнд худалдсан аж. Охиныг хилийн бүс Сарыагашт, дараа нь Шымкент руу авчирч, хувийн том байшинд хорьсон гэж Казахстаны “Orda.kz” хэвлэлд бичжээ.

“Эцэг, эх маань бидэнд охин хэрэггүй, харин мөнгө хэрэгтэй гэсэн. Аав маань хар тамхичин, ээж харин архичин. Би уйлж, “Аав аа!” гэж зөндөө хашгирсан ч тэр эргэж ч хараагүй.

Үүний дараа намайг бусдад зарсныг өвөө маань олж мэдээд зүрх нь өвдөд, нас барсан. Өвөө минь л миний төлөө санаа зовсон цорын ганц хүн. Түүнээс хойш хамаатнуудын хэн нь ч миний хойноос хөөцөлдөж, хайгаагүй” хэмээн Нигора охин ярьсан байна.

(Эх сурвалж: Central Asia News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-15 19:05

Америкчууд л дэлхийг ингэж самарч байгаа юм даа. Зөвлөлтийн сайхан үед бол хэзээ ч ийм юм болохгүй байсан даа. Ардчил�##�,Америк хоёроос холхон байв�##� амг�##�ан даа.

Зочинх
Зочинх
2022-02-16 20:39

оросын дагуул улсууд ийм л байгаа юм казак гэж ёстой хөгийн улс

Холбоотой мэдээ

Back to top button