ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Канье Уэст Ким Кардашьянд машин дүүрэн сарнай бэлэглэж, шинэ амрагт нь дайн зарлав

Алдарт реппер Канье Уэст Гэгээн Валентины баяраар буюу өчигдөр Ким Кардашьянд пикап машинаар дүүрэн улаан сарнай бэлэглэжээ. Энэ тухайгаа Уэст өрийн “Инстаграм” хуудсандаа нийтэлжээ.

“Бид олон нийтэд танигдсан улс учир хүмүүс бас хэвлэлд заримдаа галзуу хүн мэт харагддаг байх. Гэвч, дурлана гэдэг бол ямар нэгэн зүйлд байгаагаас илүү галзуурах явдал, тиймээс би Гэгээн Валентины баяраар гэр бүлийнхэндээ зориулж “галзуурч” байна хэмээн Канье Уэст бичжээ.

Харин сүүлд нь Уэст үүнийгээ өөрийн блогоос устгасан байна.

2021 оны хоёрдугаар сард Ким Кардашьян реппер Канье Уэстээс салах хүсэлтээ илэрхийлж, гэрлэлт цуцлах өргөдлөө өгсөн. 2021 оны арваннэгдүгээр сард Ким Кардашьян бизнес эрхлэгч Пит Дэвидсонтой болзож эхэлсэн гэх цуу яриа дэгдэж, сошиалаар нэг дуулиан шуугиан болсон. Тэд гар гараасаа хөтлөлцсөн байхыг хүмүүс анзаарч, хошин шогийнхон ч Кардашьяныхны эргэн тойрноос салахаа байсан.

Канье Уэст, Ким Кардашьян нарын гэр бүл салах явц үргэлжилж байгаа хэдий ч Уэст эхнэрээ буцааж авахыг хүсэж буйгаа олон удаа мэдэгдсэн.

Нэмж сонирхуулахад, Канье Уэст Ким Кардашьяны шинэхэн амраг руу удаа дараа олон нийтийн сүлжээгээр “халдсан”. Канье Уэст “My Life Was Never Easy” буюу “Миний амьдрал хэзээ ч амар байгаагүй” гэх дуугаараа хошин урлагийн жүжигчний “өгзөг рүү өшиглөх”-өө амлаж, бүр Дэвидсоныг ДОХ-ын халдвар авсан гэсэн цуурхал хүртэл тараасан юм. Өмнө нь, Канье Уэст Пит Дэвидсонтой дайн зарласнаа мэдэгдсэн.

(Эх сурвалж: Elle)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button