СПОРТ

Хатиганд дөнгөлүүлсэн Монголын спортын анагаах ухаан

Биенд нь хатиг гарсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болсон, 18 настай тамирчин М.Пүрэвтунгалагийн асуудал Монголын спортын анагаах ухааны салбарын өнөөгийн хөгжил, эмч нарын ур чадвар ямар байгааг яруу тодоор харуулав.

Алс хол, хөдөө нутгийн буйдхан сумд амьдардаг тамирчин байсан бол аргагүй гэх сэн. Мэргэжлийн эмчгүй, юм юмнаас хол гээд ойлгох сон. Гэтэл ДАШТ-д оролцох эрх авч, үндэсний шигшээ багт бэлтгэл хийн, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч нарын хяналтад байсан тамирчны хатигийг эмчилж чадахгүй байсаар ийм байдалд оруулсан нь үнэхээр харамсалтай. Харамсалтай гэхээс илүү хариуцлагагүйнх.

Өнөөдөр гарсан хатигийг маргааш эмчлүүлээд тэмцээнд оролцуулмаар байна гэсэн бол өөр хэрэг. Гэтэл М.Пүрэвтунгалагийг энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэх үеэр түүний биед хатиг анх гарчээ. Тухайн үеэс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч нарт үзүүлж, эмчлүүлсэн ч тусыг эс олсоор өдий хүрсэн гэнэ.

Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө цагт бүхэл бүтэн гурван сар шахам хугацаанд ганц хатиг эмчилж чадахгүй явсаар өдий хүрсэн нь үнэхээр хариуцлагагүйнх.

Бүхэл бүтэн агетлаг хатиганд дарлуулсан нь дэндүү хариуцлагагүйнх

Хатигийг хэдий хугацаанд бүрэн эмчлэх боломжтой талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Б.Хатанбаатараас тодруулахад “Шархны том, жижгээс шалтгаалан 14-21 хоногийн дараа эдгэдэг. Хатиг бол вирусийн гаралтай өвчин. Буруу эмчилсний улмаас олон дахиж гардаг” гэв. Мэргэжлийн хүний тайлбар нэг иймэрхүү. Угаасаа хатигийг хүмүүс сайн мэднэ, элдэв тайлбар илүүц биз ээ. Түүний хэлснээр 14-21 хоногийн дараа эдгэрдэг, буруу эмчилсний улмаас дахин гардаг гэнэ. Гэтэл бүхэл бүтэн гурван их эмчтэй алба ганц муу хатиганд дарлуулаад сууж байгаа нь дэндүү хөөрхийлөлтэй. Тэгээд бүр ганц бус гурван сарын хугацаанд эмчилж чадахгүй “За, эмчилж чадсангүй. Өөр тамирчин явуулъя” гээд сууж байгаа нь дэндүү өрөвдөлтэй.

Ч.Насанбатаар удирдуулсан Спортын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний алба гурван их эмч (Ш.Болормаа, М.Булган, П.Бат-Очир) нэг бага эмч (Ж.Баатар), нэг лаборант (Э.Энхбаяр)-тай. Хэрвээ тэд ажилдаа хариуцлагатай хандсан бол ийм асуудал гарахгүй байсан ч юм бил үү. Олимпын аварга болох дэрвүүн мөрөөдөлтэй, УАШТ-д анх удаа түрүүлэн, ДАШТ-д өрсөлдөх нь гээд баярлаж суусан охин ийм хүнд байдалд орохгүй байсан. Хаа холоос охиноо гэсээр ирсэн аав, ээж хоёр нь шар махтайгаа хатаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдрэн, цөхрөнгөө барахгүй байсан. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагын, шигшээ багийн дасгалжуулагчдын, Э.Сумъяагийн нэр хүнд ингэж унахгүй байсан. ДАШТ-д оролцохоор болсон Э.Сумъяад, үлдэхээр болсон М.Пүрэвтунгалагт хэн хэнд нь ямар хэцүү, сэтгэл зүйн дарамтад байгааг юугаар ч хэмжиж, төсөөлөх аргагүй.  

Ингэж бичихээр асуудалд хэтэрхий нэг өнцгөөс хандан, туйлширч байна гэж зарим хүн шүүмжилж магадгүй. Мэдээж хаана хаанаа асуудал, буруу байгаа нь үнэн. М.Пүрэвтунгалагийн оронд УАШТ-д мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдын аль нэгийг нь бус Э.Сумъяаг оролцуулахаар зүтгүүлсэн нь МЧБХ-ныхны буруу. Э.Сумъяа ДАШТ-ий мөнгөн медальтай, 53 кг-ын шилдэг бөхчүүдийн нэг ч энэ жил УАШТ-д жиндээ орж чадаагүйн улмаас хасагдсан. Тийм хариуцлагагүй үйлдэл гаргасан бөхийг өрсөлдүүлэх болсон нь М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхний эгдүүцлийг улам хүргэсэн байх.

Нөгөө талаар үхтэл үр харам гэдэг. “Охин минь насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнд зодоглох боллоо” гээд баярлаж суусан аав, ээжийг яав ч буруутгаж болохгүй. Хэн ч үрийнхээ төлөө ингэх л байсан. Харин тэмцлийн хэлбэр, шаардлага нь зөв эсэхийг харгалзах чухал. “ДАШТ-д 53 кг-д Монголоос хэнийг ч оролцуулахгүй, жинг нь нойллуулна” гэж зүтгэсэн аавын буруу ч бас бий. Бид нийтлэлээрээ хэн нэгнийг буруутгаж, зөвтгөхийг хүссэнгүй. Түр хугацаанд ч болтугай энэ асуудал намжин, Э.Сумьяаг ДАШТ-д оролцохыг бүгд зөвшөөрсөн, Пүрэвтунгалагийн аав Мөнхбат сүү өргөн, ерөөл хэлээд түүнийг үдэхээ илэрхийлсэн нь сайн хэрэг.

Хатиг эмчлэх хэмжээний ур чадваргүй эмч нарт ямар хариуцлага тооцох вэ

Энэ асуудал ингээд түр ч атугай намждаг юм байж. Харин хариуцлага алдсан, хатгинд дарлуулсан Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч нарт ямар хариуцлага тооцох вэ. Хэрвээ тэд бусадтай үгсэн хуйвалдаж, М.Пүрэвтунгалагийг богино хугацаанд эдгээхийг хүсээгүй, албаар буруу эмчилсэн байвал яах вэ. М.Пүрэвтунгалаг “Миний биед гурван хатиг гарсан. Одоо ямар нэг шарх байхгүй, бүгд эдгэсэн. Сорви л бий” гэж тайлбарласан. Хэрвээ түүний хэлсэн үнэн бол Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч нарт албаар худлаа акт бичиж, өгөн, өөр тамирчин өрсөлдүүлсэн юм биш үү.

Энэ талаар хэн ч дурьдахгүй, нэг хэсэг нь МЧБХ-г, нөгөөдүүл нь М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхнийг буруутган, талцаж байгаа нь учир дутагдалтай. Ер нь хатиг эмчилж чадахгүй байгаа бүхэл бүтэн агентлагтай юу ярих вэ дээ. Ёстой чааваас даа гэж уулга алдаж, эмч нарынх нь ур чадварыг чамлахаас өөр яах вэ. Ийм асуудал дахин гарахгүй гэх баталгаа алга. Хатигнаас гэлтгүй бусад өвчний улмаас дахин монгол тамирчин амжилтаараа, хөдөлмөрөөрөө хохирохыг үгүйсгэх аргагүй.

Ер нь Монголын спортын анагаах ухааны эмч нарын ур чадварыг шүүмжлэх хүн олон. Хуруу мултрах, тарих хөдлөх зэргийг барихаас хэтэрдэггүй гэж сэтгэл дундуур явдаг цөөнгүй тамирчинтай таарсан. Цаашид Монголын спортын анагаах ухааны салбарыг улам хөгжүүлж, тэр тусмаа Спортын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч нарын ур чадварыг ахиулахад улсаас дорвитой анхаарч, дөмөгхөн дэмжихийг уриалъя.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2019-09-12 10:12

Э.Сумъяагийн нэр хүнд яаж унасан юм,захын нэг муу нинжа орж ирээд хашгирч гуагчаад амиа хорлоно ч гэх шиг дѳвчигѳнѳж ч байх гэж,эхний тойрогтоо даруулв�##� ээж нь амиа хорлоно гээд бат�##�гаа ѳгѳѳд наад цусны бохиртой охиноо явуулаач �####� гэж

зочин
зочин
2019-09-13 21:54
Reply to  иргэн

м�##�чдыг мѳн ч доромжлох юмаа нинжа ч гэх шиг энэ ѳтнүүд доромжилж ханахгүй юм бна

Bi
Bi
2019-09-12 10:20
Reply to  иргэн

Haha ene nuhur uhlee yu uh uh

БАЯР
БАЯР
2019-09-12 10:22

1 , 2 -Р БАЙРАНД ОРСОН ТАМИРЧИД БЭЛТГЭЛД ГАРАХ ЁСТОЙ БИЗДЭЭ гэтэл УЛСЫН АВАРГАД Сураг ч байхгүй СУМЬЯА ЯАГААД БЭЛТГЭЛД ГАРСАН БАЙДАГ БИЛЭЭ МӨНГӨН МЕДАЛЬ АВСАН ТАМИРЧИНГ БЭЛДГЭЛД ДУУДААГҮЙ ВЭ ТЭГЭХЭЭР АНХНААСАА СУМЬЯА г л ЯВУУЛНА ГЭСЭН САНАА БАЙНА ШҮҮ ДЭЭ Спортын эмч нарын байж байгаа царайг илчлээд өгсөн байна өөрснөө эмчилж /ичих хэрэггүй шүү дээ нэрэлхүү зан нэг охины амьдр�##�аар тоглоод хаяваа / чадахгүй бол мэс заслын эмчид үзүүлэхгүй яав даа

Зочин
Зочин
2019-09-12 10:32

Bodmoor l asuudal ...

zochin
zochin
2019-09-12 13:22
Reply to  Зочин

vgvi yahav temtseenii dvrem tiim ch gesen turslaga bas chuhal bdag bh tegeed ch dasgaljuulagch nar bagtsaag n bidnees ilvv medej bgaa sh de ylsiin ner svr gej bna anh ydaa tvrvvlsen ch gesen daraagiin ydaa bolj bolohgvi uy biee bolon setgrl sanaa beltgelee sain bazaagaad setgeliin hudulguunuur handaj bolohgvi bhaa ohind sain oilguulah hetegtei etseg n bvr bantagnuulchihlaa

Зочин
Зочин
2019-09-12 12:15

Эрх авсан тамирчинаа явуулах ёстой холбоо эмч нар хувилдаж энэ охиныг үлдээлээ холбооны үйл ажиллагааг зөв гэж үзэж байгаа хүмүүс өөрсдөө эрүүл бус сэтгэж байгаа ойлгох хэрэгтэй

шагай
шагай
2019-09-12 17:05

хатиг чинь бэлтгэл хэт их хийхээр ядаргаанд ороод гардаг гэсэн! бэлтгэл хийхгүй биеээ амраах хэрэгтэй гэж уншсан. Ёр нь бол мэдэх юм �##�гаа. Баахан дутуу дулимаг мэдээлэл

Зочин
Зочин
2019-09-12 18:24

Пүрэвтунг�##�аг өөрөө шинжилгээнийхээ хариуг нуугаад өгөлгүй удаасан юм биш үү.Тэгэхээр чинь эмч нар яаж мэдэж эмчлэх юм бэ.бхс хэтэрхий нэг т�##�ыг барих буруу.
Сумьяаг явуулах нь холбооны биш Монголын эрх ашгийг бодож бгаа гэдгийг ойлгохгүй л юм даа.Ер нь энэ асуудлын шүүмж сэтгэгдэлд хийх ажилгүй энд тэндхийн сайтуудаас ямар хов жив байна түүнийг олж уншдаг рэдэн хүмүүс л эргэлдэх юм.Бөхийн мэргэжлийн хүмүүс сэтгэгдэл үлдээсэн нь байхгүй юм.

Насанбат
Насанбат
2019-09-13 23:38

Насанбат эмчид хариуцлага үүруул Ажлаа өг! Огцор эмч нэртэй Алуурчин

Зайл
Зайл
2019-09-13 23:41

Жудогынхан огцорлоо Чөлөөтынхөн эмч нартайгаа огцор! Та нарын бүгд Хянаж байгаа шүү

Huviin soyol
Huviin soyol
2019-09-14 13:59

Beltgel hiisen bol us tsasand sain orood hulsuu hataagad tseverhen huvtsas umsuud jims nogooo sain ideed sain untahad hatig uvchin yaaj garah yum bee bas usee samnaad nuuree bas yanzlaad beltgeliin huvtsasaa umsuud yavj boldguimuu bohir baina !!!

Хөх
Хөх
2019-09-17 20:56

Эрүүл мэндиын яам Төв Зуунмод хотод хэдэн согтуу эмч нараа архиний эмчилгээ нд явублаа арай л бна Өглөө ажил дээрээ сэржим өргөөд лл

Холбоотой мэдээ

Back to top button