
Донбасст Оросын цэргийн хүчин нэвтэрч орсон үйл явдал нь ОХУ-ын хийж буй шинэ алхам огт биш хэмээн АНУ-ын Засаг захиргаа мэдэгдлээ.
АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэхдээ, АНУ-ын эрх баригчид Оросын цэргийн хүчнийг Донбасст нэвтрэн орж, дэлхий нийтэд “дайн дэгдэх нь” гэсэн цочирдолд оруулж буй үйл явцыг ОХУ-ын хувьд шинэ алхам хэмээн үзэхгүй буйгаа илэрхийлсэн гэдгийг онцлов. Энэ үйл явдал бол Барууныхныг татан оролцуулсан үр дагавар авчирна хэмээв. Албаны хүний энэ үгийг “ТАСС” агентлаг мэдээллээ.

Албаны хүний хэлснээр, Оросын цэрэг арми Донбасст нэвтэрсэн нь өөрөө шинэ алхам биш гэдгийг олон улсад дахин дахин сануулахыг хүссэн байна. Түүний онцолсноор, Москвагийн зүгээс цэргийн оролцоог үгүйсгэсээр ирсэн ч “Оросын цэргийн хүчин сүүлийн найман жилийн турш Донбасст байсан” гэдгийг ч санууллаа.
Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүний үзэж буйгаар, Донецкийн Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр Орос улс Донбасст өөрийн цэргийн хүчний анги нэгтгэлүүдийг “илүү нээлттэй байдлаар” байршуулна гэлээ.
Сануулахад, хоёрдугаар сарын 21-ний даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецкийн Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
(Эх сурвалж: Lenta)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ, БАРУУНЫХАН ОДОО Л ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ОРОЙТЛОО ДОО
Аугаа ихийн өвчтэй ах маань 2 улсыг гялс байгуулаад колоончлолоо эхлэвэээ
Орос улс одоо Оддесийг өөрийн болгох хэрэгтэй шаардлагатай маш хурдан
төвийг сахисан, бол ашигтай байж дээ
удахгүй сайн дураараа орост нэгдэж тувагын түүхийг давтана