ДЭЛХИЙНИЙГЭМ

Володимир Зеленский: Украин НАТО-д элсэх баталгааг хэн өгөх вэ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ард түмэндээ хандан ээлжит мэдэгдэл хийхдээ, “Өнөөдөр би Европын 27 удирдагчдаас Украйн улс НАТО-д элсэх эсэх талаар асуулаа. Би шууд л асуусан. Тэд бүгд айж байна, тэд миний асуултад хариулт өгсөнгүй. Харин бид юунаас ч айхгүй. Бид улс эх орноо хамгаалахын төлөө байгаа тул айхгүй. Бид Оросоос айхгүй. Бид улс эх орныхоо аюулгүй байдлын баталгааны талаарх бүх л асуудлыг ярихаас айхгүй.

Бид төвийг сахисан статусын талаар ярихаас айхгүй. Учир нь, бид одоо НАТО-д багтаагүй. Гэсэн ч, бидэнд ямар баталгаатай байгаа вэ. Хамгийн гол нь ямар улсууд бидэнд баталгаа өгөх вэ.

Володимир Зеленский Украин улсад тусалж, бас дэмжиж буй бүх улс орнуудад талархал илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, "Бид төр улсаа хамгаалахад ганцаараа үлдлээ. Хэн бидэнтэй хамт тулалдахад бэлэн байна вэ. Үнэнийг хэлэхэд би тийм улсыг олж харахгүй байна. Украин улс НАТО-д элсэх баталгааг өгөхөд хэн бэлэн байна вэ. Үнэнийг хэлэхэд бүгд л айж байна” хэмээв.

“Манай улсын бүх түншүүдэд хэлье. Одоо манай улсын хувь заяа шийдэгдэж байна. Би тэднээс асууж байна: Та бүхэн бидэнтэй хамт байгаа юу. Харин тэд бидэнтэй хамт байна гэж хариулдаг. Гэсэн ч, тэд биднийг холбоо руу хамтдаа дагуулаад явахад бэлэн биш байна” гэсэн юм.

В.Зеленский цааш нь хэлэхдээ, “Энэ түрэмгийллийг, энэ дайныг дуусах талаар ярих хэрэгтэй” гээд одоо улс орны хувь заяа хамгаалагчдаас бүрэн хамааралтай байгааг мөн онцоллоо.

(Эх сурвалж: UNIAN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-25 14:41

teneg pe gej eniig helne daldganaad nato gej bgaad hurshduu buruu sanaad aluulj bgaan ard irgedee bodohgui teneg alialagch

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
2022-02-25 16:44
Reply to  Зочин

Хохь нь ээ Хохь нь янкуудыг дагаж д�##�чигнасны гор

zochin
zochin
2022-02-25 16:36

hoosh chi bushuuhan buuj ogood naad dainaa zogsoo chamd hench duslahgui chi buruutai

zochin
zochin
2022-02-25 17:13

ene nuhur ukriani ard tumen bolon uls ornoihoo hohirlliin buh hariutslagiig buren huleeh heregten. ukriani ard tumen ene sagsuugaas hariutslga nehej ogtsruulj dainaa duusgawar bolgoh heregtei.

Хахаха
Хахаха
2022-02-26 10:57

Энэ хошин шогийн жүжигчин зүгээр байсан улсаа самарчихлаа. Намынх нь нэр "Ард түмний зарц" ч гэх шиг, эхнээсээ хошин шог. Том агаа нарын тоглоом болоод дууслаа хө Кккк. Төгсгөлд нь орос ах нь хооп гэвээ

Иргэн
Иргэн
2022-02-26 11:26

Энэ хошин шогийн жүжигчин нөхөр хогийн тэнэг дагз байна даа. Чухам энэ л асуудлаас болж ийм зүйл болоод байхад НАТО-д элсэх тухай яриад
явж л байх юм.

Зочин
Зочин
2022-02-26 20:58

Барын сүүл явсанаас батганы толгой бай гэдэг шиг л юм. Тэсч хүчтэй эсэргүүцэж байж ял�##�тад хүрнэ, үнэгүй зүйл хавханд л байдаг гэдэг төлөх ёстой болж төлж л таарна эвтэй бас хүчтэй байгаарай, тэсч л чадах юм бол ял�##�тад �##�хам �##�хамаар ойртох болно.

Холбоотой мэдээ

Back to top button