СПОРТ

ДАШТ: Э.Цэндбаатар өнөөдөр өрсөлдөнө

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр 57 кг-д Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Киргизийн Мунарбек Уулутай хүч сорино. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн юм.

ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 52 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновт, 75 кг-д Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновт, 81 кг-д Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт, 91 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект ялагдан, тэмцээнээ дуусгаад байна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button