НийгмийнСПОРТ

Гилберто Гутиррез: Кубээс зөвшөөрвөл Монголын боксын шигшээг Парисын олимп хүртэл дасгалжуулна

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Кубийн алдарт дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез манай улсад ирээд байгаа билээ. Куба улс шилдэг ширэн бээлийтнүүдээрээ дэлхийд алдартай. Боксын спорт тийм өндөр хөгжсөн, ундаргатай орны дасгалжуулагч тэрбээр Монголын шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар нэг сар ажиллах албан томилолттой.

Гилберто Виера Гутиррезын удирдлагад олимпын хошой аварга Ариэль Эрнандес, Родниэл Иглесиа, олимпийн аварга Хуан Карлос Лемус, Баутиста Эрнандес, Лоренцо Сотомайор нарын олон, олон шилгүүд бэлтгэгдэж, дасгал сургуулилалтаа хийж байсан юм. Түүнтэй ярилцлаа.

-Та Монгол Улсад өмнө нь ирж байсан уу?

-Үгүй ээ, анх удаа ирлээ. Монгол Улс яг л миний төсөөлж байсан шиг юм. Үнэхээр сайхан орон байна. Иргэд нь найрсаг. Монголчуудыг дэлхийд Чингис хаанаар төсөөлдөг. Морь унаад л ажилдаа явдаг гэж боддог хүн одоо ч бий. Би гэхдээ тэгж боддоггүй байсан шүү.

-Монголын боксын холбооноос танд санал тавьхад хэрхэн хүлээж авсан бэ. Манай ширэн бээлийтнүүдийг дасгалжуулахаар зөвшөөрөхөд юу нөлөөлөв?

-Танай улсын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар анх санал тавихад надад сайхан санагдсан. Татгалзах шалтгаан байгаагүй. Кубийн ямар ч дасгалжуулагч өөр оронд ажиллахаар болвол заавал улсаасаа зөвшөөрөл авах ёстой. Манай улс намайг Монголын шигшээд ажиллахыг зөвшөөрсөн.

-Монголын боксын холбоотой хэдий хугацааны гэрээ байгуулсан бэ?

-Эхний ээлжинд нэг сарын. Манай улс намайг нэг сар ажиллахыг зөвшөөрсөн. Би өөрөө дур мэдээд сунгах боломжгүй. Бүхнийг улсаас л шийддэг. “Ажиллаад ир” гэвэл явна. “Болохгүй” гэвэл бусад орны саналаас татгалзахаас өөр аргагүй.

-Өмнө нь өөр орны шигшээд ажилласан туршлага бий юү?

-Байгаа. Өмнө нь Венесуэль улсын шигшээг хоёр жил дасгалжуулсан.

-Монголын боксчдын талаар хэр мэдэх вэ. Ур чадвар, амжилтыг нь хэрхэн дүгнэж явдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд би өмнө нь Монголын боксын тамирчдын тоглолтыг яг дэргэдээс нь харж байгаагүй. Зурагтаар, бичлэгийг нь бол үзэж байсан. Одоо боксын УАШТ болж байна. Энд л бүх тоглогчийн тоглолтыг үзэн, дүгнэлт хийнэ.

Мэдээж Монголын бокс дэлхийд алдартай. Танай улс хэчнээн олон олимп, дэлхийн медальтантай билээ дээ.

-Ойр дотно нөхөрлөдөг монгол боксчин бий юү?

-Э.Бадар-Ууганыг сайн танина.

-Монголын шигшээтэй хэрхэн ажиллахаар бэлтгэж, ямар төлөвлөгөө боловсруулж байна вэ?

-Юуны өмнө энэ долоо хоногт УАШТ-ийг үзээдэхье. Тэмцээний дараа шигшээ багийг шинээр байгуулах юм билээ. Хэн, хэн шигшээ багт багтах нь уу. Одоо яг тэгнэ, ингэнэ гээд ярихад эрт байна.

-Нэг сарын хугацаанд ямар тодорхой үр дүн, амжилтад хүрье гэж зорьж байгаа бол?

-Нэг сард амжилт ярихгүй шүү дээ. Шигшээ багтай ажиллахад нэг сар тийм ч урт хугацаа биш. Тодорхой үр дүнгийн талаар ярихад ч богино хугацаа.

-Монголын тамирчдын ур чадварын хувьд энийг засах сан, өөрчлөх сөн гэж анзаарсан зүйл бий юү?

-Одоо монгол тамирчдын тоглолтыг үзэж байна. Кубээс ирэхийнхээ өмнө нэг сэтгүүлийг үзсэн юм. Тэр сэтгүүл дээр нэг монгол боксчины зураг байсан. Тэр боксчин уналттай, буруу техникээр өрсөн байсан. Тиймэрхүү зүйлүүдийг нь засна.

-Кубээс таныг дахиад үргэлжлүүлж ажилла гэвэл зөвшөөрөх үү?

-Манай улс коммунист системтэй. Улсаас юу гэнэ түүнийг нь үл тоох, зөрчих эрх хэнд ч байхгүй. “Үргэлжлүүлж ажилла” гэвэл би ажиллана. Нөгөө талаар Монголын шигшээтэй Парисын олимп хүртэлж хамтарч ажиллахыг, дасгалжуулахыг би хүсэж байна. Мэдээж улсаас зөвшөөрвөл шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-23 21:43

Хөөрхий хуучин нийгмийн хүн шүү дээ

Б.Э
Б.Э
2022-03-26 09:50

Кубад манайх шиг хувийн клуб байдгүй бүх юм улсын нэрээр явдаг олон олимп дэлхийн аварга төрүүлсэн гэж бүгд л ярьдаг яахав харж л байя Гол нь Монголд яагаад бокс ун�##�танд орсон бэ???? Батэнх гэж МАН бууны нохой орж ирж Эрдэнэт үйлдврийн мөнгийг угааж өөрөө 2024 онд уих гарах бэлтгэл бааз болгон ашиглаж байгааг ойлгох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button