Гишүүдийг зээлээр "угжсан" ЖДҮХС “Капитал”, “Чингис хаан” банканд олон тэрбумыг АЛДЖЭЭ

Улс төрчид, гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд гурван хувийн хүүтэй зээлээ хуваагаад тараачихсан муу нэртэй сан бол Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан.
Гэтэл энэ сан зээлээ зориулалт бусаар тарааснаас гадна зээлд зарцуулах ёстой мөнгөн хөрөнгийг дампуурсан болон дампуурах нь тодорхой болсон арилжааны банкуудад тэртээ 10 гаруй жилийн өмнө өгөөд, алдаад тавьчихсан баримтыг та бүхэнд хүргэж байна. ЖДҮХС-гийн зээл үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд зориулагдах ёстой болохоос банк, банк бус санхүүгийн байгууллагын эх үүсвэр болох ёсгүй юм.
-ЖДҮХС ЧИНГИС ХААН БАНКАНД ТАВАН ТЭРБУМЫГ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЗЭЭЛДҮҮЛЖЭЭ-
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын 2011 оны 30 дугаар тогтоол байдаг.
Тус тогтоолын 1-д заасны дагуу ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн үнэт цаасыг гаргаж, арилжихыг Засгийн газарт зөвшөөрсөн байдаг.
Тус тогтоолын хүрээнд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Чингис хаан банк” ХХК-ийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээний хүрээнд Чингис хаан банканд 5 122 950 000 төгрөгийг жилийн 1.8 хувийн хяналтын зардалтайгаар, таван жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн байна. Түүнээс хойш тус банк үндсэн зээлээ төлсөн ч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг төлж барагдуулаагүй өдийг хүрсэн байна.
Тиймээс ЖДҮХС-гаас үндсэн зээлийн төлбөрт 160 605 000 төгрөг, хяналтын зардалд 1 021 302 төгрөг, алдангийн төлбөрт 10 105 200 төгрөг, нийт 171 731 502 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, шүүхэд ханджээ. Улмаар эл мөнгийг Чингис хаан банкаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байх юм. Дээд шатны шүүх хурал нь гуравдугаар сарын 24-нд болсон талаар эх сурвалж мэдээллээ.
-КАПИТАЛ БАНКАНД 42.9 ТЭРБУМЫГ ЗЭЭЛСЭН Ч АВЧ ЧАДААГҮЙ БАЙНА-
Тэгвэл дараагийн мөнгөө алдсан банк нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий Капитал банк. ЖДҮХС, ХХААХҮЯ, Сангийн яамны зүгээс мөн л 2011 онд Капитал банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулжээ.
Гэтэл эл гэрээний хүрээнд зээлдүүлсэн 42.9 тэрбум төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй явааг эх сурвалжууд мэдээлж байна. Капитал банк дампуурсан учраас эрх хүлээн авагчийн 2019 оны ессарын 27-ны өдрийн 1705 дугаар мэдэгдлээр уг зээлийг төлбөрийн үлдэгдэлд бүртгэгдэж баталгаажуулсан байна. Гэвч түүнээс хойш гурван жил өнгөрч буй ч өнөөг хүртэл төлөлт хийгдээгүй байна.
-ТУХАЙН ҮЕД САНГ УДИРДАЖ БАЙСАН Б.БАТТҮВШИН АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛСААР УДЛАА-
2011 онд буюу дээрх зээлүүдийг арилжааны банкуудад өгч байх үед тус сангийн захирлаар УИХ-ын гишүүн, төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирал зэрэг албан тушаал хашиж асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин ажиллаж байсан юм.
Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан. Ингэхдээ шаардлага хангахгүй байхад 2014 оны аравдугаар сард “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Голомт” банкны дансанд нь шилжүүлэн өгсөн. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байсан хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, Б.Баттүвшин аавынхаа эзэмшлийн “Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр “Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авсан аж. Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьж буй барилгын 11 дүгээр давхарт 1.1 тэрбум гаруй төгрөгөөр 386.3 ам метр талбай авсан нь тогтоогдсон байдаг. Харин үлдсэн мөнгөнөөс Ш.Эрдэнэболдод 123, иргэн Б.Гантулгад 34, Ж.Галт-Одод 150, Х.Түмэнд 40, В.Эрдэнэбаярт 10, О.Маргадад 100 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаасан үйлдэл болсон гэж үзсэн юм. Гэч эл хэргийг одоо хүртэл шүүхийн шатанд эцэслэн шийдээгүй байгаа нь харамсалтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Банк бус санхүүгийн байгууллага мөнгө угаагаад байгаад хян�##�т тавих үүрэгтэй санхүүгийн зохицуулах хороог татан буулгасан нь зөв болно
МАНгарууд.ёстой МАНгас мэт иджээ
Энэ хоёр банк монголыг самарчээ
Бүх газраас мөнгө авсан байгаө юм даа
ЧИНГИС ХААН БАНК ЧИНЬ СУМЪЯАБАЗРЫН БАНК МӨН .МАН нам биднийгээ МАНгартуулж байгаад НДС , ЭМДС ., ГТЭДС.,ЖДҮХС, 60 Тэрбум, хөгжлийн банк , Капит�##� дахь иргэдийн мөнгө гээд цус�##�ж өгөвДарханы210 км замыг там болгов.Ч.ХҮРЭЛБААТАРын дуусахгүй гэсэн 4 3 тэрбум $ ыг 1 жилийн дотор хөгжлийн банкны хачир болгон хувааж идээд одоо $ хомстов .Уул уурхай ,түүхий эдийн хамгийн дээд оргил цэг дээр өр маш их тавьж.өрийг өрөөр сольж б�##�айрав.ОДОО ИДЭХ ЭЭ БОЛЬЦГОО.Ямарч МАНгар хүн байсан ч маргааш хүүхэддээ өр үлдээдэггүй юм шүү.Харин хөрөнгө үлдээдэг. Ирээдүй Өв санг МАНгарууд битгий хоослочихоорой.