Казахстаны нийслэл Нур-Султан хотод цаг агаарын тааламжгүй байдлын улмаас өдрийн цагаар 123 осол гарсан хэмээн тус улсын Цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Мэдээлэлд, “Нур-Султан хотод өглөөнөөс хойш 123 осол бүртгэгдлээ. Жолооч нар онцгой анхаарал болгоомжтой зорчиж, тогтоосон хурдны хэмжээг чанд сахиж, гэнэт тоормослохгүй, тээврийн хэрэгсэл хоорондын зай баримтлахыг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна” гэжээ. Мөн хотын оршин суугчдад цаг агаарын хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан аль болохоор хотоос гарахгүй, гарсан ч удаан зорчихгүй байхыг уриалсан байна.
Зөвхөн жолооч гэлтгүй явган зорчигчдод ч анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сануулжээ.
“Өөрсдийн аюулгүй байдлын үүднээс зам хөндлөн гарахдаа зориулалтын газраар гудамж хөндлөн гарч, гэрэл цацруулагчтай хувцас өмсөх, мөн чихэвч хэрэглэхгүй, гудамж талбайгаар зорчихдоо гар утсаа хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Усрг�##� нь ту�####�а, нэг т�##�даа 3 эгнээ хурдны замтай байна.