ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Канье Уэстийн шинэ найз бүсгүй Кардашьяны “ихэр”

Канье Уэст ким Кардашьянаас салаад хэсэг хугацаанд гоонь эрийн дүрээр амьдарсан ч сүүлийн үед шинэхэн найз бүсгүйтэйгээ нэг бус удаа олны өмнө явах болсон. Канье Уэст энэ удаад шинэхэн амрагаараа Ким Кардашьянтай бараг л усны дусал мэт адилхан Чейни Жонс гэх бүсгүйг сонгожээ.

Чейни Жонс олны алдарт найз залуудаа таалагдахын тулд Ким Кардашьяны стиль имиж, дүр төрхийг “тусгайлан” хуулбарлаж байгаа юу, эсвэл түүнд хувцасны шүүгээ дэх хувцас хунараа сонгох тал дээр сэтгэл зүйн хувьд Кардашьянтай ижил байна уу гэдэг нь таавар хэвээр байна.

Чейни Жонс Делавэр муж дахь Родни ахлах сургуульд сурч байжээ. Өдгөө тэрбээр загвар өмсөгчөөр ажилладаг ч эцгийнхээ үүсгэн байгуулсан “First State Behavioral Health” гэх эрүүл мэндийн компанийг тэргүүлдэг аж. Тус компани нь иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг юм байна.

Одоо Чейни Жонсын нийт хөрөнгө 1-2 сая ам.доллароор үнэлэгддэг. Америкийн эх сурвалжийн мэдээлснээр түүний орлогын дийлэнх хувийг загвар өмсөгчийн гэрээ болон нийгмийн сүлжээнд дэлхийн алдартай олон брэндүүдтэй хамтран ажиллаж орлогоо бүрдүүлдэг аж.

Эх сурвалж: Harperbazaar

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button