ДЭЛХИЙНИЙГЭМ

Герман: Сайд нар нь цалингаа нэмсэнд иргэд нь бухимдав

Германы Холбооны засгийн газар хэд хэдэн албан тушаалтнуудынхаа цалинг нэмсэн нь нэлээдгүй шүүмлэл дагуулж эхэллээ. Учир нь, сайд нар нь ард иргэдээ орлого буурах эрсдэлд орсон тул үүнд бэлтгэлтэй байхыг уриалсан юм.

“Сайд дарга нарын цалин хөлсний хэмжээг нэмж байгаа нь жирийн татвар төлөгчдийн бухимдлыг төрүүлж эхэлсэн. Германчууд Канцлер Олаф Шольц болон түүний танхимын сайд нар цалингаа нэмсэнд дургүйцлээ илэрхийлж байна” хэмээн хэвлэлд бичжээ.

Шинэ шийдвэрээр Канцлер Олаф Шольц үндсэн цалин дээрээ сар бүр 345 еврогийн нэмэгдэл цалин авахаар боллоо. Харин Сангийн сайд Кристиан Линднер, Эдийн засгийн сайд Роберт Хабек нар тус бүр 275 еврогийн нэмэгдэл авахаар болжээ.

Гэсэн ч, өөрсдийнх нь цалин нэмэгдсэн ч Эдийн засгийн сайд Роберт Хабек германчуудыг хүнд хэцүү цаг үед бэлтгэлтэй байхыг зөвлөсөн хэмээн “Дойче Велле” /DW/ онцолжээ. Доод шатны улстөрчид, бизнесийн төлөөлөгчдийн амнаас мөн үүнтэй төстэй мэдэгдлүүд ар араасаа гарах болсон байна.

Ялангуяа, улстөрчид жижиглэн худалдааны сүлжээнүүдэд мах, хиам, цөцгийн тосны үнэ мэдэгдэхүйц нэмэгдэхийг анхааруулжээ.

Энэ бүхэн Украинд үүссэн нөхцөл байдалтай шууд холбоотой гэгдэж байгаа юм. Украиныг цэрэггүй бүс нутаг болгох зорилгоор эхлүүлсэн гэгдэж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа” эхэлсний дараа Барууны улс орнууд Москвад тавьсан хориг арга хэмжээгээ нэмэгдүүлж, хоригоор юуны өмнө банкны салбар болон өндөр технологийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тасрахад хүрсэн.

Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлыг бууруулах уриалга Европт улам хүчтэй өрнөж эхэлсэн. Эцэстээ хориг зөвхөн Орос улсад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй аль хэдийн Барууны орнуудын эдийн засагт ч зохих хэмжээний хүндрэл учирч, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлж эхэлсэн юм.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-03 16:43

Фашистууд америкчуудаар угцуулан байж мөхөл рүүгээ мөлхөж байна даа. Сайхан,сайхан.

Холбоотой мэдээ

Back to top button