ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстан: Ерөнхийлөгч Токаевын амь насанд халдахыг завдсан тагнуулч баригджээ

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон өөр өндөр албан тушаалтнуудын амь насанд халдахаар зэхэж байсан гадаадын тагнуулын төлөөлөгчийг баривчилжээ.

“2022 оны гуравдугаар сарын 25-нд нийслэл Нур-Султан хотод Ерөнхийлөгчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан гадаадын тагнуулын ажилтан, Казахстан улсын иргэн А гэгчийг ҮАБЗ-ийн сөрөг тагнуулынхан баривчилсан. Иргэн А нь Ерөнхийлөгчөөс гадна хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнуудын амийг ч хороохоор төлөвлөж байсан” гэж ҮАБЗ-ийн мэдэгдэлд дурджээ.

Шалгалт нэгжлэгийн үеэр гадаад улсад үйлдвэрлэсэн дуу намсгагчтай буу, хар тамхи, их хэмжээний мөнгө хураан авчээ. Тэрбээр тэдгээр зэвсгүүдээ Казахстанд хэсэг хэсгээр нь нууцаар оруулж ирсэн аж.

Нэмж сонирхуулахад, тагнуулын агент “Казахстан дахь Оросын эсрэг суртал ухуулгын ажлыг сурталчлах, нийгмийн сүлжээнд холбогдох материалыг нийтлэх замаар нийгэмд Оросыг эсэргүүцэх үзлийг бий болгох ажлыг боловсруулсан” хэмээн тайланд тэмдэглэжээ.

“Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад саатуулагдсан этгээд нь дээрх үйлдлийг гадаад улсын даалгавар, заавраар ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэдгээ хүлээсэн байна. Түүнд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн” хэмээн онцолсон аж.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button