ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

Роман Абрамович найз нөхдөөсөө сая ам.доллар зээлэхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ

Украины нөхцөл байдалтай холбогдуулан Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эд хөрөнгийг битүүмжилсэн учраас тэрбээр нэр нөлөө бүхий баян чинээлэг найз нөхдөөсөө сая ам.доллар зээлэхээр хүссэн ч татгалзсан хариу авсан талаар Америкийн “PageSix” хэвлэл нийтэлжээ.

Сэтгүүлчдийн мэдээлснээр, Абрамович ажилчдынхаа цалинг, ялангуяа дарвуулт онгоцонд нь ажилладаг хүмүүст долоо хоногийнх нь цалин гэж 750 мянган ам.доллар төлөх шаардлагатай болсон гэнэ.

Гэсэн ч, тэрбумтны найзууд түүнд мөнгө зээлэхээсээ айсан гэх яриа гараад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Абрамович найруулагч Брат Ратнер болон Ротшильдын гэр бүлийнхнээс хүртэл тусламж хүссэн ч тэд бэлэн мөнгө байхгүй эсвэл бизнесмэний эсрэг тавьсан хязгаарлалтаас болж зээлсэн мөнгөө буцааж авч чадахгүй байх вий гэж болгоомжлов уу гэлтэй татгалзсан хариу өгсөн аж. Эх сурвалж эл мэдээллийг тодруулахаар Ратнер, Ротшильд нарын төлөөлөгчидтэй холбоо барих гэсэн ч бүтэлгүйтгэсэн байна.

Харин уг мэдээлэл худлаа хэмээн Роман Абрамовичийн төлөөлөгч “Lente.ru” сайтад “"Ноён Абрамович хэнээс ч, тэр тусмаа нэр дурдсан хүмүүсээс мөнгө гуйгаагүй” гэсэн тайлбар өгсөн байна.

Өмнө нь, Лондоны нэр хүндтэй Кенсингтон дүүрэгт байрлах байшингийнхаа түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар Британийн шар хэвлэлүүд  мэдээлж байсан. Хэрэв эл мэдээлэл үнэн бол Абрамович эд хөрөнгөө алдах эрсдэлтэй юм.

Гуравдугаар сард Их Британи Роман Абрамович болон Оросын бусад бизнесмэнүүдийн эсрэг хориг тогтоосон. Тэдний Британи дахь хөрөнгүүдийг битүүмжилж, Британийн хувь хүн, хуулийн этгээдтэй хийх гүйлгээг нь ч царцааж, Их Британийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг мөн хязгаарласан.

Мөн далайн болон агаарын тээврийн хэрэгсэл, тодруулбал дарвуулт онгоц, хувийн онгоц гэх мэт эд хөрөнгө худалдан авах, эзэмших, бүртгүүлэх, хөдөлгөөнд оролцох, ашиглахыг нь хориглосон. Үүнээс гадна, Абрамовичийг “Челси” хөл бөмбөгийн багаа зарахыг нь ч хориглосон байна.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button