ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Аврил Лавины найз залуу нь гэрлэх санал тавив

Аврил Лавин өөрийн найз залуу Дерек Райан Смит буюу “Mod Sun”-тай гэрлэхээр боллоо. Хөгжимчин тэрбээр хайртай бүсгүй Аврил Лавинд Францын Эйфелийн цамхагийн өмнө гэрлэх санал тавив.

Аврил Лавин сүй тавьж буй эл гэр зургаа өөрийн “Инстаграм” хуудсандаа нийтэлжээ. “Тийм ээ! Би чамд үүрд хайртай” хэмээн зургийнхаа дор сэтгэгдэл бичжээ. Түүнийг дагагчид, шүтэн бишрэгчид нь ч сүй тавьсанд нь баяр хүргэжээ.

Мөн Mod Sun ч сүйт бүсгүйдээ зориулж сэтгэл хөдөлгөм сэтгэгдлээ хуваалцжээ.

“Бидний уулзсан тэр өдөр би чамайг “минийх” гэдгийг аль хэдийн мэдэрсэн. Үүрд ​​хамтдаа, бидний өдрүүд төгсөх хүртлээ. Би Парис хотноо гэрлэх саналаа тавьна даа гэж мөрөөддөг байсан. Би сүйн бөгжөө гаргаж ирээд түүнийг хуруундаа зүүхийг хүссэн. Би  өвдөг сөгдөн нүд рүү чинь харав. Чи минь үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй” гэжээ.

Хосуудын хайр дурлал өнгөрсөн оны хоёрдугаар сард тодорхой болсон. Аврил Лавины хувьд энэ гэрлэлт гурав дахь гэрлэлт нь. Өмнө нь, хөгжимчин Дерек Уибли, “Nickelback” хамтлагийн гоцлол дуучин Чед Крюгертай гэрлэсэн ч тэд 2015 онд салсан. Харин Mod Sun-ий хувьд хоёр дахь гэрлэлт нь юм.

Эх сурвалж: NBC New York

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button