ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭнтертайнмент

Ким Кардашьян “хэт задгай” бичлэгүүдээ нийтлэхгүй байхыг хүслээ

Ким Кардашьян өөрийнх нь оролцоотой “хэт задгай” бичлэгүүдийг нийтлэхээс сэргийлэхийн тулд хуульчдаас тусламж хүссэн байна. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, телевизийн реалити шоуны од тэрбээр экс найз залуу Рэй Жей Кардашьяны шинэ бичлэгийг бусдад зарж магадгүй хэмээн айсны улмаас ийм тусламж хүссэн гэсэн яриа байна.

Рэй Жей Кардашьянтай болзож байхдаа секс хийж байгаагаа бичлэг болгон хадгалж байсан аж. Тэдгээр бичлэгүүдэд Кардашьян “дэндүү задгай” сексдэж байгаа учир олны хэл амны бай болохоос айсан хэмээн эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Кардашьян хэдийнээ өмгөөлөгчдийн төлбөр гэж хэдэн зуун мянган ам.доллароо цацаад байгаа гэнэ.

2002 онд Кардашьяны нүцгэн бичлэгүүд анх онлайнаар цацагдсан. Цуу яриагаар бол Ким Кардашьяны ээж үүнд хувь нэмрээ оруулсан гэлцдэг. Тэр явдлаас хэдхэн сарын дараа Кардашьяны гэр бүлийнхэн өөрсдийн реалити шоугаа эхлүүлснээрээ маш их алдартай болсон юм.

Кардашьяны бичлэгийн өөр нэг хэсгийг түүний экс нөхөр Канье Уэст өнгөрсөн нэгдүгээр сард Рэй Жейгээс авсан гэгддэг.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-04-12 14:49

amttai medee baina

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x