Нийгмийн

Нөхрийнхөө дүүд зээл өгсөн ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгт ял оноолоо

О.Мөнгөнцэцэг нь 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Ш.Оргилын “Ийстерн Агро” ХХК оролцож байгааг мэдсээр байж, хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж татгалзах үүргээ зөрчиж тус компаний төслийг сонгон шалгаруулсан. Улмаар 400.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч О.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Төрд буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд учирсан 400.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс урьд 2 удаа прокурорт буцааж байсан бөгөөд шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 327.138.378 төгрөгийн хохирлыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд “Ийстерн Агро” ХХК-ий үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож шилжүүлэн өгөх байдлаар харилцан тохиролцож, төрд учирсан хохирол бүрэн төлөгдсөн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 13, 2022 11:04

Ийм ЦАГААНДАА ГАРСАН ХҮМҮҮСЭЭР УЛС ТӨРИЙН НАМУУД ХҮРЭЭЛЭГДЖЭЭ!!! МАН-АН- С ЮУ Ч ГОРИДОЛТГҮЙ

Уншигч
Уншигч
4 сар 13, 2022 12:07

Дарга нябо 2 нийлээд юу ч хийж мэднэ сонирхол ихтэй хүмүүс л иймэрхүү газар шургадаг нь ойлгомжтой

Зочин
Зочин
4 сар 13, 2022 14:02

zov zov ehnees n yallaad yavuul daraa ingej ideheee luivardahaa bolino

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
4 сар 13, 2022 21:31

Монголыг засаглаж байгаа авилгын систем энэ дээ. Авилгын засагл�##� авилгатай тэмцэхгүй ээ. Өөрөө өөртэйгөө тэмцэх гэж юу байх вэ дээ. Авилгын системийг сонгуулийн аргаар орвонгоор нь төрөөс хөөж �######�уулах ёстой. Тэгэж чадаж ямар ч нэмэргүй.

Бүргэд
Бүргэд
4 сар 14, 2022 14:02

яаг юуг нь ял гээд байгаа юм бол . Хулгайлсан мөнгөө хагас дутуу буцаан өгснийг үү эсвэл ажлаасаа гарч амр�##�танд явсныг нь ял гээд бна уу

Зочин
Зочин
4 сар 16, 2022 22:44

Horiogu bol yal gj helwhgu bha horih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button