ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Хейли Бибер: Намайг тайван орхи, өөр газартаа очиж аз жаргалгүй байцгаа

Жастин Биберийн эхнэр Хейли Бибер “Tiktok” дээр бичлэг нийтэлж, сошиалаар өөрийнх нь нийтлэл бүрийнх нь доор гутаан доромжилсон сэтгэгдэл үлдээж, байнга л Селена Гомезыг дурсч буй хэрэглэгчдэд гомдоллов.

“Намайг ямар нэг зүйл нийтлэх болгонд коммент хэсэгт сэтгэгдэл үлдээдэг залуус та бүхэнд зориуллаа. Намайг зүгээр л зөнд нь орхи. Би өөрийнхөө л хийх зүйлсээ хийж байгаа. Би юу ч хийгээгүй, юу ч хэлдэггүй. Намайг зүгээр тайван орхи, гуйя. Энэ бол та нараас хүсэх миний цор ганц хүсэл. Миний талбараас өөр газартаа очиж аз жаргалгүй байцгаа, гуйя” хэмээн Хейли Бибер бухимджээ.

Ингэхдээ Хейли хэн нэгний нэрийг хэлсэнгүй. Гэвч, түүний энэ үг бол Селена Гомезын шүтэн бишрэгчдэд хандаж хэлсэн үг байж болзошгүй. Учир нь, Селенагийн шүтэн бишрэгчид Хейли Бибер байгаагүй байсан бол Селена Гомез Жастин Бибер хоёр салахааргүй байсан гэж загвар өмсөгчийг буруутгасаар ирсэн.

Селена Гомес и Джастин Бибер

Селенагийн “Lose You To Love Me” дуунд нь “Хоёрхон сарын дотор чи намайг орлох өөр хүн оллоо” гэсэн мөртүүд байдаг.  Чухам энэ мөртүүд Селенагийн шүтэн бишрэгчид Биберийн шинэ хайр дурлалыг үзэн ядуулахад хүргэсэн гэлцдэг.

Селена Гомез, Жастин Бибер нар хэдэн жилийн турш болзож, олон удаа салж, нийлж байсан ч 2018 онд нэгмөсөн салцгаасан.

Селенагаас салснаас хойш хэдэн сарын дараа Жастин Бибер загвар өмсөгч Хейлид гэрлэх санал тавьж, тэд хоёр сарын дараа гэрлэсэн юм.

Селена Гомез Бибертэй харилцаатай байсныгаа “хортой харилцаа” байсан гэж нэрлээд, түүнээс салахад маш хэцүү байсан гэж олон удаа хэлж байсан. Салсныхаа дараа Селена удаан хугацааны туршид сэтгэлийн хямралд орж, түүнтэйгээ тэмцсэн. Хожим нь сэтгэлийн шаналал нь хоёр туйлт эмгэг гэсэн сэтгэцийн өвчин болох нь тогтоогдсон.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button