Гадаад мэдээДЭЛХИЙ

Кэйти Перри дуунуудынхаа эзэмших эрхийг 225 сая ам.доллароор заржээ

Алдарт дуучин Кэйти Перри зарим уран бүтээлүүдийнхээ эзэмших эрхийг “Litmus Music”-д 225 сая ам.доллароор худалдаалсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Худалдаалсан уран бүтээлүүдэд Перригийн 2008 онд гаргасан “One of the Boys” цомгоос эхлэн 2020 онд цацсан “Smile” нэртэй альбумд багтах бүх дүү орсон байна. Ингэснээр тэр дуунуудынхаа эзэмших эрхийг хамгийн үнэтэй худалдаалсан дуучин болж байгаа юм.

Өмнө нь энэ рекордыг Жастин Бибер эзэмшдэг байсан. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард “Hipgnosis Songs Capital” нэртэй студид өөрийнхөө бүх дууны эзэмших эрхийг 200 сая ам.доллароор зарсан билээ.

Одооноос эхлэн “Litmus” Перригийн дуунуудаас орж ирэх бүх роялти орлогыг авна. Түүний “Dark Horse” болон “Roar” уран бүтээл нь “Spotify” дээр нэг тэрбум гаруй хандалттай. Мөн “Roar” нь “Youtube” дээр 3.8 тэрбум хандалттай тул тус платформ дээрх хамгийн их үзэлттэй бичлэгүүдийн нэг юм.

Сүүлийн жилүүдэд дуучид өөрсдийн уран бүтээлийнхээ эзэмших эрхийг зарж эхэлсэн. Тухайлбал Боб Дилан, Шакира, Жастин Тимберлэйк нар эзэмших эрхээ худалдаалсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button