ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Цэцэрлэг дээрээ архи уусан охины эцэг, эхэд хариуцлага тооцохыг шаарджээ

АНУ-ын Мичиган мужид цэцэрлэгийн хэд хэдэн сурагч текила буюу согтууруулах ундааны коктейлийг нэг дор уусан хэрэг гарчээ. Хүүхдүүд түүнийг жимсний шүүс гэж андуурсан гэгдэж байна. Энэ талаар “The Sun” мэдээлэв.

Цэцэрлэгийн насны охид цэцэрлэгтээ архи уусныг нь мэдээд ээж нар нь үнэхээр гайхаж, эгдүүцсэн талаар орон нутгийн хэвлэлүүд онцлов. Нэг охины ээжийн ярьснаар, хүүхэд нь архи уусан тул толгой нь хүчтэй өвдөж, эргэсэн байна.

Охин текиланаас хэд хэд балгасныхаа дараа багшдаа “аяганд архи байна” гэж хэлсний дараагаар цэцэрлэгийн удирдлагууд шүүсний оронд текила уусан хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан аж.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэдгээр бага насны хүүхдүүдэд эрүүл мэндэд нь ямар нэгэн сөрөг нөлөө одоогоор байхгүй байгаа юм байна.

Цэцэрлэгт хүмүүжиж буй бусад хүүхдүүдийн эцэг, эх нь чухам ямар шалтгааны улмаас ийм зүйл болсныг тодруулахыг цэцэрлэгийн удирдлагуудаас архи авчирсан охины ар гэр, төрөл төрөгсдөд хариуцлага тооцохыг шаарджээ.

Эх сурвалж: The Sun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x