УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Саяас доош цалинтай 860 мянган иргэнд НДШ-ийн 50 хувийг буцааж олгоно

Иргэд жагсахдаа НДШ-ийг бууруулахыг шаардсан. Харин Засгийн газар хувийн хэвшилд ажилладаг иргэдийн НДШ-ийн 50 хувийг сард бүрд нь буцаан олгох түр хуулийн төсөл санаачлав. Энэ нь явсаар бусад бүтцүүдийн саналыг тусгаснаар зөвхөн нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдийн л НДШ-ийг буцаан олгох агуулгатай болж хувирав.

Өөрөөр хэлбэл нэг ялгаварлалаас нөгөө ялгаварлал руу л үсрэв. Эхлээд төрийн байгууллагад ажилладаг иргэдийг ялгаварласан. Одоо цалингаар нь ялгаварлав. Гэтэл нэг сая төгрөгийн цалин авдаг хүн сард 57,500 төгрөгийн буцаан олголт авахаар тооцоо байгаа. Бараг л НӨАТ-ын буцаан олголттой адил бага дүн.

Тэгвэл энэ шийдвэрээ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлахдаа "Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа учраас нэг саяас доош цалинтай 860 мянга орчим иргэнд нийгмийн даатгалтын шимтгэлийн 50 хувийг буцааж олгоно. Энэ нь Үндсэн хууль зөрчихөөс илүү бага орлоготой иргэдээ дэмжиж байгаа арга хэмжээ" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button