ДЭЛХИЙНИЙГЭМ

Саудын Арабын хунтайж нар АНУ, Европ дахь үл хөдлөх хөрөнгүүдээ зарж эхлэв

Саудын Арабын эрх баригч зарим хунтайж нар мөнгө санхүүгийн асуудлаас болж АНУ болон Европт байгаа үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завинуудаа зарж эхэлсэн талаар “Wall Street Journal” нийтэлжээ.

Угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман хэлэхдээ, “өөрсдийн ер бусын мөнгө үрдэг зуршилдаа ашиглаж байсан олон мөнгөний эх үүсвэрүүдийг нь таслахын тулд хаант улсын гадна байгаа гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг ийнхүү зарж байгаа гэдгийг эх сурвалжууд онцолжээ.

Тэд сүүлийн жилүүдэд 600 гаруй сая ам.доллароор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, дарвуулт онгоц, урлагийн бүтээлүүдийг борлуулсан аж.

Гадаадын эх сурвалжийн мэдээлснээр, хунтайж нар үл хөдлөх хөрөнгө, даовуулт завь зэргийг борлуулсан мөнгөөрөө татвараа төлөхөөс өгсүүлээд эд хөрөнгийн засвар үйлчилгээ, онгоц, хөлөг онгоцны зогсоол зэргийнхээ зардлыг төлөхөд зориулж байгаа юм байна. Түүнчлэн, угсаа залгамжлагч хунтайж олны  анхаарлыг хэт татахгүйн тулд түүний гэр бүлийн гишүүд “бага сүр дуулиантай хөрөнгө” эзэмших хүсэл эрмэлзэлтэй байгаа аж.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button