УЛС ТӨР

"Төрийн байгууллагуудыг дэд, орлогч даргагүй орхиж болохгүй"

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд УИХ, Засгийн газар, тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллага дэд болон орлогч даргагүй байна хэмээн заасан. Тэгвэл өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг заалтыг гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, төрийн байгууллага, агентлагуудыг хүн хүчний нөөцийн байдлаас хамаарч, орлогч болон дэд даргатай байх эсэхийг шийдэх ёстой гэдэг санал олон гишүүдээс гарав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манайд 4000 хүнтэй агентлаг байгаа. Энэ байгууллага огт орлогчгүй байх нь. Харин 40 хүнтэй жижиг агентлагт орлогч, дэд дарга байх шаардлагагүй. Жишээ нь, Улсын бүртгэлийн ерөнхий газар 1200 албан хаагчтай. Орлогчгүй болохоор энэ газрын дарга нь өвдөж ч болохгүй болох нь.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 100-гаас дээш хүнтэй байгууллагад дэд, орлогч дарга байх ёстой. Монголд дэд дарга нар нь илүү мэргэжлийн талдаа байдаг. Үүнийг харгалзан үзэх нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2022-04-26 16:23

ОРЛОГЧ НЬ ЖИНХЭНЭ ДАРГАА ӨВДСӨН, АМРАЛТТАЙ ҮЕД ОРЛОХ ЁСТОЙ ЮМ БОЛ БАЙГУУЛЛАГА ДОТОРХИ АЛЬ НЭГ НЭГЖИЙН ДАРГА НЬ ОРЛООД ЯВЖ БОЛДОГ ШҮҮ ДЭЭ ЗААВАЛ БАЙНГЫН ОРЛОГЧТОЙ БАЙХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ

Зочин
Зочин
2022-04-26 19:30

Мэргэжлийн бус хүн намаас дэд захир�##� гээд шахагдчихсан. Тэр ажил хийхгүй байж ц�##�ингаа бүтэн авна, бас болоогүй төрийн �##�баны нэмэгдлийг 25 хувь, ур чадварын нэмэгдлийг 25 хувь, унаа, хоол гээд бүгдийг авна. Ардын нам үүнийгээл болимоор байна.

Зочин
Зочин
2022-04-26 21:18

Одоо тийм мэргэжлийн хүмүүс байхгүй...ковидын хуулиар гарч ирсэн хүмүүс

zochin
zochin
2022-04-27 08:11

ded darga nar ajlaa gollon nugalj yavdag humuus baidag. darga nar ni uls turiin mest bolood udaj bnoo. bilegdeliin chanartai uria looozon helchiheed namdaa mungu bosgohoo l boddog humuus baidag shuu

Zochin
Zochin
2022-04-27 10:45

Bolohgui yaadgiim be,undsen chig uurgiinhee gazrin dargaar orluulj buren bolno ..

Холбоотой мэдээ

Back to top button