СПОРТ

Аймгийн харцага Д.Пүрэвдоржийн хоёр дахь түрүү

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан боллоо.

Барилдаанд аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, Н.Баттүвшин, О.Баярхүү, Ч.Энхмөнх, Ө.Батзул, О.Гантулга, Ц.Мөнхбаяр, Б.Мижидсүрэн, Б.Баянмөнх нараар магнайлуулсан 224 бөх зодоглов.

Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Сод Монгол” групп, "Повер Пласт" ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, МУГТ, цэргийн арслан Лхагвасүрэнгийн Отгонбаатар үзүүрлэлээ.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Хөвсгөл Эрчим" ХХК, “Хөхий” констракшн, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Баттүвшин, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Кардеш" ХХК, "Түшиг багана" ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-02 11:32

Ханш нь хэд вэ

Холбоотой мэдээ

Back to top button