ДЭЛХИЙ

Гавана хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас 18 хүн нас баржээ

Баасан гараг /2022.05.06/-т хуучин Гавана хотын “Saratoga Hotel” зочид буудалд болсон дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн шалтгаан нь хий алдагдсанаас болсон байж болзошгүй хэмээн орон нутгийн удирдлагууд мэдэгджээ.

“Saratoga Hotel” зочид буудал нь түүхийн хувьд үнэ цэнтэй таван давхар барилгад тооцогддог ба цар тахлын дараа дөрөв хоногийн дараа дахин нээхээр төлөвлөж байсан аж.

Гэсэн ч, үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхээс өмнө ийнхүү дэлбэрэлт болсноор балгас болон хувираад байна. Барилгын гадна талын хананы ихэнх хэсэг нь нуржээ. Нурангид дарагдсан хүмүүсийг олох эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Дэлбэрэлтээр олон хүн амиа алдсаны дотор жирэмсэн эмэгтэй, хүүхэд байгаа талаар Кубын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн байна. Харин бэртэж шархадсан иргэдийг ойролцоох эмнэлгүүд рүү хүргэсэн аж.

Зочид буудлаас нэг гудамжны цаана оршин суудаг иргэний “CBS News”-т хэлэхдээ дэлбэрэлтийг газар хөдлөлт гэж бодсон гэжээ. Гэрчүүдийн хэлснээр, дэлбэрэлтийн дараа агаарт хар утаа суунаглаж, их хэмжээний тоосонцрон үүл хуйлран эргэлдсэн байна.

Зочид буудлын яг ард байрлах сургууль дэлбэрэлтэд өртөөгүй ч орон нутгийн захиргаа бүх хүүхдүүдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель дэлбэрэлт болсон газарт очиж, өнхцөл байдалтай бичелэн танилцжээ. Тэрбээр хэлэхдээ, “Энэ бол тэсрэх бөмбөг ч биш, халдлага ч биш, харамсалтай осол болсон” хэмээн онцлов.

“Saratoga Hotel” зочид буудал бол 19-р зуунд баригдсан түүхэн барилга. Тус зочид буудалд Гавана хотод зочлон ирсэн дэлхийн олон алдартнууд байрлаж байсан түүхтэй. Дуучин Мадонна, Бейонсе, Мик Жаггер зэрэг одод эл зочид буудалд байрлаж байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button