СПОРТ

Аймгийн заан Ц.Бямба-Отгоны анхны түрүү

Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Дорнод НААГазар, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Дашнямын Ариунмөрөн үзүүрлэв.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Их шөвөгт Завхан аймгийн Ургамал сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Говь-Хангай” ХХК, “Завхан” дэвжээний бөх, аймгийн арслан П.Өсөхбаатар, Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн заан А.Нармандах нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Ганцоож, аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ нар үлдэв.

Дараагийн барилдаан тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, Тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x