Нийгмийн
ДАШТ-2022: Г.Бадмаараг ялагдлаа

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлагад 10 тамирчин өрсөлдөж буй.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Ганзоригийн Бадмаараг Бразилын тамирчин Б.Феррейратай тулалдлаа. Бразил тамирчин Токиогийн олимпын мөнгөн медальтай, дэлхийн аварга, Пан-Америкийн аварга.
Эл тоглолтод Г.Бадмаараг өрсөлдөгчдөө техникийн илт давуугаар ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.